Skip to main content
nuur

АЖЛЫН УРИЛГА

Огноо: 2026.04.06

 

Ажлын нэр: “МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦООНЫ ISO/IEC 27001 СТАНДАРТЫН БАТАЛГААЖУУЛАЛТЫН АУДИТ ХИЙЛГЭХ” 

 

Аудитын хамрах хүрээ: 

  • Байгууллагын мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны хамрах хүрээ, хэрэгжилт

  • Мэдээллийн аюулгүй байдлын бодлого, журам, удирдлагын оролцоо

  • Эрсдэлийн үнэлгээ, эрсдэлийн удирдлага, хяналтын арга хэмжээ

  • Мэдээллийн систем, сүлжээ, сервер, мэдээллийн сангийн хамгаалалт

  • Мэдээлэлд хандах эрхийн удирдлага, хэрэглэгчийн хяналт

  • Дотоод хяналт, үнэлгээ болон сайжруулалтын үйл ажиллагаа

 

Хийж гүйцэтгэх ажил: 

I, II үе шатны аудит хийж, гэpчилгээжүүлэх өpгөдөл, шaapдлaгaтaй нэмэлт бapимт бичгийг бүpдүүлэхэд дэмжлэг үзүүлж, баталгаажуулах.

I, II үе шатны аудитын тайлангийн шаардлага:

  • Илэрсэн зөрчлийг эрсдэлийн түвшнээр ангилсан байх

  • Сайжруулах зөвлөмжийг тодорхой, хэмжигдэхүйц байдлаар тусгасан байх

  • Хууль, стандартын зөрчилд залруулах арга хэмжээг тодорхойлсон байх

  • Нийцэл болон эрсдэлийн үнэлгээнд үндэслэсэн дүгнэлт гаргасан байх

  • Тайланг Монгол хэл дээр MS Word (DOCX) форматаар ирүүлэх

  • Баталгаажуулах үйл явцад шаардлагатай өөрчлөлтүүдийг хэрэгжүүлэхэд төслийн багт дэмжлэг үзүүлэх.

 

Ажил гүйцэтгэгчид тавигдах шаардлага:

  • Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу бүртгэлтэй хуулийн этгээд байх

  • Сүүлийн 3-аас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх

  • ISO/IEC 27001 стандартын дагуу итгэмжлэгдсэн гэрчилгээжүүлэх байгууллага байх

  • ISO/IEC 27001 стандартын аудит хийх эрх бүхий, туршлагатай аудитортой байх

 

Саналыг contact@pubcert.mn хаягаар 2026 оны 04 сарын 10-ны өдрийг дуустал хүлээн авна.

 

“Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв” УТҮГ. 

Монгол улс, Улаанбаатар хот 15160, Баянгол дүүрэг, 

17-р хороо, Амарсанаагийн гудамж, Радио 

телевизийн үндэсний сүлжээний байр, 2 давхарт

Утас: 7000 1113

Кибер аюулгүй байдлын зөвлөл нь мэдээллийн аюулгүй байдлын тохиолдлууд, фишинг хийх оролдлого, хортой программ хангамж, эмзэг байдлын талаар мэдээллийг хүлээн авч байна.

Report Cyber issue