АЖЛЫН УРИЛГА
Огноо: 2026.04.06
Ажлын нэр: “МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦООНЫ ISO/IEC 27001 СТАНДАРТЫН БАТАЛГААЖУУЛАЛТЫН АУДИТ ХИЙЛГЭХ”
Аудитын хамрах хүрээ:
Байгууллагын мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны хамрах хүрээ, хэрэгжилт
Мэдээллийн аюулгүй байдлын бодлого, журам, удирдлагын оролцоо
Эрсдэлийн үнэлгээ, эрсдэлийн удирдлага, хяналтын арга хэмжээ
Мэдээллийн систем, сүлжээ, сервер, мэдээллийн сангийн хамгаалалт
Мэдээлэлд хандах эрхийн удирдлага, хэрэглэгчийн хяналт
Дотоод хяналт, үнэлгээ болон сайжруулалтын үйл ажиллагаа
Хийж гүйцэтгэх ажил:
I, II үе шатны аудит хийж, гэpчилгээжүүлэх өpгөдөл, шaapдлaгaтaй нэмэлт бapимт бичгийг бүpдүүлэхэд дэмжлэг үзүүлж, баталгаажуулах.
I, II үе шатны аудитын тайлангийн шаардлага:
Илэрсэн зөрчлийг эрсдэлийн түвшнээр ангилсан байх
Сайжруулах зөвлөмжийг тодорхой, хэмжигдэхүйц байдлаар тусгасан байх
Хууль, стандартын зөрчилд залруулах арга хэмжээг тодорхойлсон байх
Нийцэл болон эрсдэлийн үнэлгээнд үндэслэсэн дүгнэлт гаргасан байх
Тайланг Монгол хэл дээр MS Word (DOCX) форматаар ирүүлэх
Баталгаажуулах үйл явцад шаардлагатай өөрчлөлтүүдийг хэрэгжүүлэхэд төслийн багт дэмжлэг үзүүлэх.
Ажил гүйцэтгэгчид тавигдах шаардлага:
Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу бүртгэлтэй хуулийн этгээд байх
Сүүлийн 3-аас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх
ISO/IEC 27001 стандартын дагуу итгэмжлэгдсэн гэрчилгээжүүлэх байгууллага байх
ISO/IEC 27001 стандартын аудит хийх эрх бүхий, туршлагатай аудитортой байх
Саналыг contact@pubcert.mn хаягаар 2026 оны 04 сарын 10-ны өдрийг дуустал хүлээн авна.
“Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв” УТҮГ.
Монгол улс, Улаанбаатар хот 15160, Баянгол дүүрэг,
17-р хороо, Амарсанаагийн гудамж, Радио
телевизийн үндэсний сүлжээний байр, 2 давхарт
Утас: 7000 1113