КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТАНДАН, ШИНЖИЛГЭЭНИЙ БОЛОН ХАР ЗАХЫН ХЯНАЛТЫН ПРОГРАММ ХАНГАМЖ НИЙЛҮҮЛЭХ ҮНИЙН САНАЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
Программ хангамжийн тодорхойлолт:
Иргэн, хуулийн этгээд, онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй хувийн хэвшлийн байгууллагын мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд чиглэсэн кибер халдлага, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, хариу арга хэмжээ авах, кибер халдлага, зөрчилд өртсөн мэдээллийн системийг нөхөн сэргээхэд дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй. Иймд хар зах дээр зарагдаж буй мэдээллийг хянах, хуулийн этгээдийн систем болон иргэний компьютер дээрээс алдагдсан зүйлсийг илрүүлэх, холбогдох байгууллагад анхааруулах зорилготой. Мөн халдлагад хариу үзүүлэх ажиллагааны нэг хэсэг нь тухайн системийн ямар мэдээлэл задарч хар зах дээр зарагдаж байсан болон зарагдаж эхэлснийг хянах программ хангамж нь дараах шаардлагыг хангасан байвал зохино.
Үндсэн шаардлага:
Өдөрт доод тал нь 200 хайлт хийх боломжтой байх (хайлтын түлхүүр нь домэйн нэр, цахим шуудан, IP хаяг, файл hash, утасны дугаар зэрэг төрөл бүрийн “selector”-уудыг дэмжих).
Хар захаас мэдээлэл алдагдлын эх сурвалжуудыг нэгтгэн хайлт хийх нэгдсэн системтэй байх.
Өмнөх үеийн мэдээлэл болон архивлагдсан мэдээлэлд хайлт хийх (түүхчилсэн хайлт хийх) боломжтой байх.
Хайлтын үр дүнг шүүх, ангилах, мөн CSV/JSON зэрэг формат руу экспортлох боломжтой байх.
Хэрэглэгчийн удирдлагын самбарт хадгалсан хайлтууд болон сэрэмжлүүлэг (alert) тохируулах боломжтой байх.
Вэб орчинд ажиллах үүлэн технологид суурилсан үйлчилгээ байх ба нэвтрэхэд олон шатлалт баталгаажуулалт (multi-factor authentication) ашиглах боломжтой байх.
Тус систем нь Intelligence X ийн researcher лицензтэй дүйхүйц байх.
Нэг жилийн хугацаатай байгууллагын эрх байх
Үнийн санал хүлээн авах огноо: 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 13 цаг 00 минут
Үнийн саналд тавигдах шаардлага: Үнийн санал нь Монгол Улсын мөнгөн тэмдэгтээр илэрхийлэгдсэн, программ хангамжийн нэр, түүний тодорхойлолт, нийлүүлэлтийн хугацаа багтсан байвал зохино.
Үнийн саналыг имэйл хаягаар болон албан бичгийн аль нэг хэлбэрээр ирүүлж болно. Хугацаа хоцорсон санал хүлээн авахгүй.
Утас: 70001113, И-мэйл: contact@pubcert.mn
Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот 15160, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Анкарагийн гудамж 23, Тод тауэр, 801 тоот
КИБЕР ХАЛДЛАГА, ЗӨРЧИЛТЭЙ ТЭМЦЭХ НИЙТИЙН ТӨВ УТҮГ