Skip to main content
nuur

АЖЛЫН УРИЛГА

Огноо: 2026.04.06

Ажлын нэр: “ИРГЭДЭД ЧИГЛЭСЭН КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫН НӨЛӨӨЛЛИЙН АЯНЫ ХҮРЭЭНД МЭДЭЭЛЭЛ, СУРТАЛЧИЛГАА ТҮГЭЭХ” 

Нэг. Ажлын зорилго

Иргэдийн кибер аюулгүй байдлын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, цахим орчин дахь эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор бэлтгэсэн мэдээлэл, сурталчилгааны контентыг олон нийтэд үр дүнтэй хүргэж, мэдээллийн хүртээмж, нөлөөллийг нэмэгдүүлэхэд оршино.

Хоёр. Гүйцэтгэх ажлын хамрах хүрээ

Гүйцэтгэгч нь дараах ажлуудыг хэрэгжүүлнэ:

  1. Мэдээлэл, сурталчилгаа түгээх үйл ажиллагаа

Кибер аюулгүй байдлын чиглэлээр бэлтгэсэн видео контент, телевизийн шторк, нэгдсэн нэвтрүүлэг, фото мэдээ, постер, сошиал медиа пост, сургалт болон арга хэмжээтэй холбоотой мэдээллийг цахим орчин болон телевизийн сувгуудаар төлөвлөгөөний дагуу тогтмол түгээж, олон нийтэд хүргэх.

  1. Түгээлтийн зохион байгуулалт, хэрэгжилт

Мэдээлэл, сурталчилгааны контентыг олон нийтэд үр дүнтэй хүргэх зорилгоор түгээлтийн сувгуудыг оновчтой сонгон ашиглаж, цахим орчин болон телевизийн сувгуудаар үе шаттай, тасралтгүй түгээх ажлыг зохион байгуулах. 

  1. Тайлагнал, архив бүрдүүлэлт

Гүйцэтгэсэн ажлын хүрээнд түгээсэн контентын бүртгэл, фото зураг, эх файл болон холбогдох баримт бичгийг бүрэн архивлан бүрдүүлж, ажлын явцын болон эцсийн тайланг боловсруулан захиалагч байгууллагад хүлээлгэн өгөх.

Хоёр. Ажил гүйцэтгэгчид тавигдах шаардлага

Гүйцэтгэгч дараах шаардлагыг хангасан байна:

  • Улсын бүртгэлд бүртгэгдсэн байх; 

  • 3-аас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх;

  • Олон нийтэд мэдээлэл, сурталчилгаа түгээх, медиа төлөвлөлт, сошиал медиа менежмент болон телевизийн сувгаар мэдээлэл хүргэх чиглэлээр ажилласан туршлагатай байх.

Гурав. Санал хүлээн авах хугацаа, хаяг:

Сонирхсон этгээд нь саналаа 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийг дуустал дараах хаягаар ирүүлнэ:

“Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв” УТҮГ

Монгол улс, Улаанбаатар хот 16063

Баянгол дүүрэг, 17-р хороо

Амарсанаагийн гудамж

“Радио, Телевизийн Үндэсний Сүлжээ” УТҮГ-ын байр, 2 дугаар давхар

Утас: 7000 1113, (51) 260-113, 7533-0113

Цахим шуудан: contact@pubcert.mn

 

Ажлын даалгаврыг ЭНД дарж харна уу.

Кибер аюулгүй байдлын зөвлөл нь мэдээллийн аюулгүй байдлын тохиолдлууд, фишинг хийх оролдлого, хортой программ хангамж, эмзэг байдлын талаар мэдээллийг хүлээн авч байна.

Report Cyber issue