Skip to main content
password

Нууц үгээ дахин ашиглах нь аюултайг мэддэг ч ашигласаар байна

Bitwarden-ийн хийсэн судалгаагаар Gen Z үеийнхний 35% нь аль нэг сошиал хаяг нь халдлагад өртсөн ч бусад сошиал хаягийнхаа нууц үгийг сольдоггүй гэж хариулсан байна. Тэдгээрээс 10% нь л ил болсон нууц үгээ тогтмол сольдог гэжээ. 

1

Gen Z үе 38% нь, Millennial үе нь 31% нэг орон солих эсвэл өөр хэрэглэдэг нууц үг болгож сольдог гэжээ. Gen Z-ийн 79% нь нууц үгээ дахин ашиглах нь аюултай гэж үзэж байгаа ч, 59% нууц үгээ давтан ашигладаг байна. 

Залуучууд давхар баталгаажуулалт ашиглах нь түгээмэл 

Залуу үеийн 80% нь шаардаагүй байсан ч давхар баталгаажуулалт хэрэглэдэг, энэ нь ахмад үеийн 51% илүү байгаа юм. Энэ нь залуу үеийнхэн сул нууц үг ашиглаж байгаагаа давхар хамгаалалтаар хамгаалж буй үйлдэл юм.

Нууц үг нь хүн хоорондын харилцааг бас илтгэнэ. Gen Z дунд 44% нь маргааны дараа гэр бүл болон найз нөхөдтэйгөө хувааж хэрэглэдэг байсан account-ийнхаа нууц үгийг сольсон гэж мэдээлсэн байна. Мөн 62% нь нууц үгээс хамааралтай бухимдсан гэжээ.

Нууц үг хуваалцах

Нууц үгийн зохицуулалтын программыг Gen Z-н 46% нь ашигладаг хэдий ч нууц үгийг зохисгүй маягаар хуваалцдаг байна. Gen Z-н 25% нь шууд мессежээр, 19% нь зургаар, 19% нь яриагаар, зөвхөн 13% нь зохистой программ ашиглан хуваалцдаг байна. Ахмад үе харин 67% нь нууц үгээ хуваалцдаггүй, 7% нь л мессежээр хуваалцдаг гэсэн байна.

Gen X 33% нь нууц үгийн программ ашигладаг бөгөөд энэ нь Millenial-n 39%, Gen Z-н 46%-с бага юм. Millennial-н 55% нь нууц үгээ шууд санаж хэрэглэдэг бол, ахмад үеийнхний 59% нь цаасан дээрээс харж ашигладаг байна.

Gen X өндөр тушаал, удирдлагын түвшний ихэнх хувийг эзэлдэг ч 21% нь нууц үгний программд итгэдэггүй гэжээ. Хэдий ихэнх хүмүүс нууц үгтэй хамааралтай аюул заналхийллийг мэддэг ч энэ үе хоорондын зөрүү нь мэдээллийн аюулгүй байдлын боловсрол хангалтгүй байгааг харуулж байна.

Эх сурвалж: https://www.helpnetsecurity.com/2025/05/02/passwords-update-security-risks/

 

Кибер аюулгүй байдлын зөвлөл нь мэдээллийн аюулгүй байдлын тохиолдлууд, фишинг хийх оролдлого, хортой программ хангамж, эмзэг байдлын талаар мэдээллийг хүлээн авч байна.

Report Cyber issue