Virut хортой программ

Virut хортой программд өртсөн хост нь халдагч этгээдэд уг хост дээр бусад зорилгоор ашиглах хортой үйлдлүүд хийх, мэдээлэл цуглуулах зорилготой программууд суулгах холболт тогтооход ашиглахаар backdoor-ыг үүсгэж өгдөг. 

Уг хорт кодын халдварт өртөх, уг хорт кодтой холбоотой үйл ажиллагааны хохирогч болохоос сэргийлэхийн тулд дараах зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх боломжтой. Үүнд:

• Төрөл бүрийн ялгаатай байрлалд буй эмзэг болон өмчийн өгөгдөл, серверүүдийн хуулбаруудыг авч үлдэхийн тулд нөхөн сэргээх төлөвлөгөөг хэрэгжүүлэх

• Бүх хэрэглэгчийн эрхийг нууц үгтэйгээр нэвтэрдэг байхыг шаардах

• Үйлчилгээнүүддээ фишинг халдлагад тэсвэртэй MFA хэрэгжүүлэх

• Үйлдлийн систем, программ хангамжуудынхаа шинэчлэлийг тогтмол хийх

• Хорт кодыг тархахаас сэргийлж сүлжээгээ сегментчилэх

• Хост системүүдэд Antivirus программыг суулгаж, шинэчлэлийг тогтмол хийж, бодит хугацааны илрүүлэлтийг идэвхжүүлэх

• Домайн контроллер, сервэр, хэрэглэгчийн компьютер болон актив директорт шинэ болон үл таних хэрэглэгчийн эрх үүссэн байгаа эсэхийг шалгах

• Админ түвшинтэй хэрэглэгчийн эрхийг шалгаж, хамгийн бага эрх зарчимд тулгуурласан тохиргоог хийх

• Ашиглагддаггүй портуудыг хаах

• Өөр байгууллагаас хүлээж авсан имэйлд баннер нэмэх

• Хүлээж авсан имэйлүүд дэх холбооснуудыг идэвхгүй болгох

• Өндөр түвшинтэй хэрэглэгчийн эрхэд цагт суурилсан хандалтыг хэрэгжүүлэх

• Командын мөрнөөс ажиллах болон скрипт бичих үйл ажиллагаа, эрхүүдийг хаах

• Системүүдийг нөөцлөлтийг тогтмол хийж, бүх төхөөрөмжүүдийг тохиргооны хуулбарыг авах

• Бүх өгөгдөл шифрлэгдсэн, өөрчлөлт хийгдэхээргүй байгаа эсэхийг нягтлах