Skip to main content

jquery.fancybox.js хортой программ

Хортой код нь “зөвшөөрлийн маягт.chm” файлд агуулагдаж байгаа бөгөөд CHM буюу HTML Help файл нь Windows 98 хувилбараас эхлэн CHM viewer-ыг агуулдаг болсон бөгөөд энэхүү төрлийн файл нь скрипт ажиллуулах чадамжтай байдаг учраас хортой кодын зорилгоор ихээхэн ашиглагддаг. Хэрэглэгчийн веб хөтчид хуудас дуудагдах үед ажиллана. Үүнд:

• Уг хортой код нь schtask.exe-г ашиглан хортой кодоо ажиллуулна.

• Уг хортой код нь schtask.exe-ыг ашиглан хортой кодоо хэрэглэгчдийн төхөөрөмж дээр дахин ажилладаг байхаар таск үүсгэдэг.

• Халдагч этгээд хортой кодын мэдээллийг нуух зорилгоор энкодинг ашигласан.

• Цуглуулсан мэдээллээ HTTP POST хүсэлтээр кодод заасан URL руу илгээнэ.

• Үйлдлийн систем, программ хангамжуудынхаа шинэчлэлийг тогтмол хийх.

• Хост системүүдэд анти-вирусийн программыг суулгаж, шинэчлэлийг тогтмол хийж, бодит хугацааны илрүүлэлтийг идэвхжүүлэх.

Кибер аюулгүй байдлын зөвлөл нь мэдээллийн аюулгүй байдлын тохиолдлууд, фишинг хийх оролдлого, хортой программ хангамж, эмзэг байдлын талаар мэдээллийг хүлээн авч байна.

Report Cyber issue