Skip to main content
урилга

Программ хангамжийн бүтээгдэхүүн нийлүүлэх тухай зарлал

Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв УТҮГ нь “Үүлэн технологид суурилсан файл систем” программ хангамжийн худалдан авалт хийх гэж байгаа тул дараах ажлын даалгаварт заасан бүтээгдэхүүнийг нийлүүлэх хүсэлтэй этгээдийг үнийн саналаа ирүүлэхийг урьж байна. 

Тус шаардлагыг хангасан программ хангамжийн бүтээгдэхүүний үнийн саналаа  2024 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор доорх хаягаар ирүүлнэ үү.

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо,

“Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв” УТҮГ

Утас: 70001113

ТЕХНИКИЙН ТОДОРХОЙЛОЛТ, ТАВИГДАХ ШААРДЛАГА

ФУНКЦ

ТЕХНИКИЙН ШААРДЛАГА

Файл синхрончлох:

Файлуудыг олон төхөөрөмж дээр нэгэн зэрэг синхрончлох боломжтой байх.

 

Файл хуваалцах:

Дотоод болон гадаад хэрэглэгчидтэй файлуудыг хамгаалалттай линкээр эсвэл нууц үгтэй хуваалцах боломжтой байх.

 

Гадаад хадгалах сан дэмжих:

FTP, S3, Google Drive, Dropbox зэрэг гадаад 

хадгалалттай интеграци хийх боломжтой байх.

 

Бичиг баримт хамтран засах:

Collabora Online эсвэл ONLYOFFICE-ийг интеграцлаж, нэгэн зэрэг онлайн бичиг баримт засварлах боломжтой байх.

 

Тайлбар болон шошго нэмэх:

Файлуудад тайлбар, шошго нэмэж, хамтран ажиллахад хялбар байх.

 

Шифрлэлт (End-to-End Encryption):

Файлуудыг серверт байрлуулахын өмнө хэрэглэгчийн төхөөрөмж дээр шифрлэж, хамгаалалт сайжруулдаг байх. 

 

2 шатлалт нэвтрэлт (2FA):

Хэрэглэгчийн аюулгүй байдлыг нэмэгдүүлэх нэвтрэх баталгаажуулалтын шаттай систем байх.

 

Серверийн шифрлэлт:

Серверийн өгөгдлийг нэмэлт шифрлэлтийн давхаргаар хамгаалах боломжтой байх.

 

API болон WebDAV дэмжлэг:

Гуравдагч этгээдийн үйлчилгээ болон тусгай аппуудтай интеграци хийх боломжтой.

 

Байршуулах:

Өөрийн хост дээр байршуулах боломжтой.

 

Кибер аюулгүй байдлын зөвлөл нь мэдээллийн аюулгүй байдлын тохиолдлууд, фишинг хийх оролдлого, хортой программ хангамж, эмзэг байдлын талаар мэдээллийг хүлээн авч байна.

Report Cyber issue