Skip to main content

Кибер халдлага зөрчилтэй тэмцэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлнэ

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв УТҮГ-т ажиллалаа. Тус төв нь Засгийн газрын 2023 оны 319 дүгээр тогтоолоор Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны дэргэд байгуулагдсан. 

Кибер орчинд үйлдэгдсэн гэмт хэрэг 2019 онд 15 байсан бол дөрвөн жилийн хугацаанд 8910 болтлоо өсжээ. Үүний 84 хувийг цахим залилан эзэлж, үлдсэн нь мөрийтэй тоглоом зохион байгуулах, кибер орчинд хууль бусаар халдах, худал мэдээлэл тараах зэрэг гэмт хэргүүд байна. 

Цаашдаа Кибер халдлага зөрчилтэй тэмцэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагтай байна. УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал цаашид төвийн үйл ажиллагааг дэмжиж ажиллана гэдгээ илэрхийллээ.

Кибер аюулгүй байдлын зөвлөл нь мэдээллийн аюулгүй байдлын тохиолдлууд, фишинг хийх оролдлого, хортой программ хангамж, эмзэг байдлын талаар мэдээллийг хүлээн авч байна.

Report Cyber issue