АЖЛЫН УРИЛГА
Программ хангамжийн тодорхойлолт:
Кибер аюулгүй байдлын чиглэлээрх эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чанарыг сайжруулах, халдлага, зөрчлийн өгөгдөлд нарийвчилсан статистик дүн шинжилгээ хийх, соён гэгээрүүлэх контентыг хиймэл оюун ухааны тусламжтайгаар бүтээлчээр боловсруулах, улмаар иргэд болон хуулийн этгээдэд зориулсан сургалт, сурталчилгааны үр нөлөөг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр боловсруулах зэрэг шаардлагыг хангах лицензтэй программууд.
Үндсэн шаардлага
Судалгаа, эрдэм шинжилгээний ажлын модуль:
Эрдэм шинжилгээний ажлуудын нэгтгэл: Кибер аюулгүй байдлын сүүлийн үеийн судалгааны ажлууд, тэдгээрийн хоорондын уялдаа холбоог график дүрслэлээр харах, ижил төстэй бүтээлүүдийг хайх боломжоор хангах.
Эрдэм шинжилгээний бичвэр, формат: Судалгааны тайлан, өгүүлэл болон техникийн баримт бичгийг LaTeX стандартаар боловсруулах, багаар хамтран ажиллах, хяналт хийх боломжийг бүрдүүлэх.
Өгөгдлийн шинжилгээ, интерактив үнэлгээний модуль:
Статистик боловсруулалт: Халдлага, зөрчлийн өгөгдөл болон урьдчилан сэргийлэх ажлын үр дүнд дисперсийн (ANOVA), корреляцийн болон регрессийн нарийвчилсан шинжилгээ гүйцэтгэж, статистик таамаглал боловсруулах.
Интерактив үнэлгээ: Сургалт, семинарын явцад бодит хугацааны санал асуулга, мэдлэг шалгах сорил явуулж, цугларсан өгөгдлийг статистик шинжилгээний систем рүү хөрвүүлж ажиллах.
Хиймэл оюун ухаанд суурилсан бүтээлч контент ба туслах модуль:
Кодын хяналт, автоматжуулалт ба дүн шинжилгээ: Программ хангамжийн эх кодыг хиймэл оюун ухааны тусламжтайгаар хянах замаар логик алдаа болон аюулгүй байдлын эмзэг хэсгүүдийг шуурхай илрүүлж засах зөвлөмж боловсруулах зэрэг давтагдсан үйлдлүүдийг автоматжуулж ажлын явцыг хурдлуулах;
Контент бүтээх: Олон нийтийг соён гэгээрүүлэх ажилд зориулсан зурагт хуудас, инфографик болон сургалтын материалыг хиймэл оюун ухаан ашиглан мэргэжлийн түвшинд дүрслэн бүтээх.
Техникийн болон лицензийн нөхцөл:
Аюулгүй байдал: Системүүд нь вэб болон локал орчинд ажиллах дэд бүтэцтэй байх ба нэвтрэх эрхийг баталгаажуулахад олон шатлалт баталгаажуулалт (Multi-factor Authentication)-ыг заавал ашигладаг байх.
Лицензийн төрөл: Байгууллагын хэрэгцээнд зориулсан бүрэн эрх бүхий (Enterprise/Professional) лицензийг 1 жилийн хугацаатай олгох.
Үнийн санал хүлээн авах огноо: 2026 оны 5 дүгээр сарын 18-ний өдрийн 12 цаг 00 минут
Үнийн саналд тавигдах шаардлага: Үнийн санал нь Монгол Улсын мөнгөн тэмдэгтээр илэрхийлэгдсэн, программ хангамжийн нэр, түүний тодорхойлолт, нийлүүлэлтийн хугацаа багтсан байвал зохино.
Үнийн саналыг имэйл хаягаар болон албан бичгийн аль нэг хэлбэрээр ирүүлж болно. Хугацаа хоцорсон санал хүлээн авахгүй.
Утас: 70001113, И-мэйл: contact@pubcert.mn
Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот 16063, Баянгол дүүрэг, 17-р хороо, Амарсанаагийн гудамж, Радио Телевизийн Үндэсний Сүлжээ УТҮГ-ын байр, 2 давхар
КИБЕР ХАЛДЛАГА, ЗӨРЧИЛТЭЙ ТЭМЦЭХ НИЙТИЙН ТӨВ УТҮГ