🚨 ЦАХИМ ЗАЛИЛАНГААС СЭРГИЙЛЬЕ!
“Та азтан боллоо”, “Шагнал хожлоо”, “Мөнгөн урамшуулал авна уу” гэх мэт сэтгэл хөдөлгөсөн мессеж, холбоосоор дамжуулан иргэдийг хууран мэхлэх цахим залилан түгээмэл гарсаар байна.
🔹 Танихгүй, сэжигтэй холбоос дээр бүү дар.
🔹 Картын мэдээлэл, банкны нэвтрэх нэр, нууц үг, нэг удаагийн баталгаажуулах кодоо хэнд ч бүү өг.
🔹 Шагнал авахын тулд урьдчилгаа төлбөр, шимтгэл төлөхийг шаардвал бүү итгэ.
🔹 Ямар ч банк, байгууллага хүрд эргүүлж шагнал олгохгүй гэдгийг санаарай.
СЭЖИГТЭЙ МЭДЭЭЛЭЛД БҮҮ ИТГЭ, ХУВИЙН МЭДЭЭЛЛЭЭ ХАМГААЛ!
📞 Цахим залилангийн талаар мэдээлэх: 102 | 51-265666
Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газар
#ЦахимЗалилангаасСэргийлье #ЦахимАюулгүйБайдал