Skip to main content
nuur

Ираны хакерууд АНУ-ын Холбооны мөрдөх товчооны захирал Каш Пателийн и-мэйлийг хакерджээ

Ираны засгийн газартай холбоотой хакерууд Каш Пателийн хувийн и-мэйл хаягт нэвтэрч зураг болон хувийн мэдээллийг нийтэд дэлгэжээ. CNN болон Reuters агентлагийн мэдээлснээр задруулсан мэдээллүүдэд 2011–2022 оны хоорондох хугацааг хамарч байгаа бөгөөд хувийн, аялал болон бизнесийн шинжтэй и-мэйлүүдийг багтсан байна.
Холбооны мөрдөх товчоо (FBI) уг халдлага болсон эсэхийг баталж, харин төрийн болон нууцлалтай системүүдэд халдлага хийгдээгүй гэдгийг онцолж, уг хэрэг нь зөвхөн Пателийн хувийн хаягтай холбоотой байсан гэж мэдэгдсэн. Кибер аюулгүй байдлын шинжээчид энэ үйл явдал нь холбооны хамгаалалттай дэд бүтцэд хийсэн халдлага бус, харин хувийн мэдээлэл алдагдсан ердийн тохиолдолтой илүү төстэй гэж үзжээ.
“Handala Hack Team” нэртэй бүлэглэл өөрсдийгөө уг халдлагыг үйлдсэн гэж мэдэгдсэн бөгөөд,  АНУ-ын эрх баригчид уг бүлэглэлийг Ираны тагнуулын албатай холбоотой гэж үзэж байна. Халдлага үйлдсэн этгээдүүдийг илрүүлэхэд туслах мэдээлэл өгсөн хүнд Холбооны мөрдөх товчоо 10 сая ам.долларын шагнал амласан байна.
Уг үйл явц нь дэлхий даяарх геополитикийн хурцадмал байдалтай холбоотой кибер үйл ажиллагааны өргөн хүрээний нэг хэсэг бөгөөд ялангуяа АНУ, Израил, Ирантай холбоотой сүүлийн үеийн цэргийн ажиллагааны дараа идэвхжиж байна. Ираны дэмжлэгтэй хакерууд АНУ-ын албан тушаалтнууд болон байгууллагуудыг улам бүр онилон, ихэвчлэн илүү сул хамгаалалттай хувийн хаягуудыг онилж байна.
Энэ халдлага нь мөн кибер аюулгүй байдлын нэгэн асуудлыг тодотгож байна: төрийн систем хэдий хамгаалалт өндөртэй байсан ч хувийн цахим орчин нь илүү сул байснаар өндөр албан тушаалтнууд хүртэл халдлагад өртөх боломжтой байна.


Эх сурвалж: Reuters, CNN

The Cyber Security Council receives information about information security incidents, phishing attempts, malware and vulnerabilities.

Report Cyber issue