Skip to main content

Кибер халдлага, зөрчилд хариу үзүүлэх “ITACTIC-2025” сургуулилт амжилттай зохион байгуулагдлаа

Монгол Улсын кибер аюулгүй байдлын чадавхыг бэхжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ITACTIC” стратегийн команд штабын хамтарсан дадлага сургуулилт энэ сарын 13–14-нд амжилттай болж өнгөрлөө.
 

Энэхүү сургуулилт нь гурав дахь жилдээ тасралтгүй үргэлжилж байгаа бөгөөд энэ удаагийн арга хэмжээг Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх Үндэсний төв зохион байгуулсан юм.
 

Дадлага, сургуулилалтад нийт 22 байгууллагын 80 гаруй албан хаагч оролцож, кибер халдлагад хариу үзүүлэх ажиллагааны техник, тактик болон менежментийн дадлагыг амжилттай хэрэгжүүлэв.
 

Тус дадлага сургуулилтад Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх Нийтийн төвийн баг бүрэлдэхүүн амжилттай оролцлоо.

The Cyber Security Council receives information about information security incidents, phishing attempts, malware and vulnerabilities.

Report Cyber issue