Skip to main content

Кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүдийг чадавхжуулах ахисан түвшний сургалт эхэллээ

АНУ-ын Төрийн департаментын “Фулбрайт хөтөлбөр”-ийн хүрээнд Монгол Улсын кибер халдлага, зөрчилтэй тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагуудын мэргэжилтнүүдийг чадавхжуулах ахисан түвшний сургалтыг 2025 оны 8 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

 

Сургалтад Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх Үндэсний төв, Нийтийн төв, Зэвсэгт хүчний төв, КАБ-ын Цэргийн командлал, Цагдаагийн ерөнхий газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газар, MNCERT зэрэг байгууллагын мэргэжилтнүүд хамрагдаж байна.

 

Кибер аюулгүй байдлын чиглэлээр мэргэшсэн судлаач, Др. Дивайн Суфор Аня сургалтыг удирдан явуулж байгаа бөгөөд тэрээр кибер халдлагын мөрдөн шалгах ажиллагаа, сүлжээний шалган баталгаажуулах шинжилгээ, эмзэг байдлын удирдлага, веб аппликейшний аюулгүй байдал, хяналтын аргачлал зэрэг сэдвээр хичээл зааж байна.

 

5 өдөр үргэлжлэх тус сургалтаар оролцогчид бодит кейс дээр суурилсан дадлага, симуляциар ур чадвараа хөгжүүлэхээс гадна олон улсын шилдэг арга хэрэгсэл, туршлагатай танилцах боломжтой юм. 

The Cyber Security Council receives information about information security incidents, phishing attempts, malware and vulnerabilities.

Report Cyber issue