Олон Улсын Цахилгаан Холбооны Байгууллага (ITU)-aас “Олон улсын Кибер аюулгүй байдлын индекс 2024 (GCI 2024)” тайланг олон нийтэд зарлалаа. Уг индексээр Монгол Улс 3-р буюу “бэхжиж буй” гэсэн түвшинд үнэлэгдлээ.
Олон улсын Кибер аюулгүй байдлын индекс нь улс орнуудын кибер аюулгүй байдалдаа гаргаж буй хүчин чармайлтыг (1) хууль эрх зүйн, (2) технологийн, (3) бүтэц зохион байгуулалтын, (4) чадавх бэхжүүлэлтийн, (5) хамтын ажиллагааны гэсэн таван тулгуур хэмжигдэхүүнээр үнэлж, үр дүнг “түвшинд суурилан загвар”-аар танилцуулжээ. Түвшинд суурилсан загвар нь улс орнуудын кибер аюулгүй байдалдаа гаргаж буй хүчин чармайлтын тоон үнэлгээг дараах байдлаар 5 түвшинд ангилдаг.
Үүнд:
- 1-р түвшин (95 ≤ x ≤ 100) – Үлгэрлэж буй
- 2-р түвшин (85 ≤ x < 95) – Дэвжиж буй
- 3-р түвшин (55 ≤ x < 85) – Бэхжиж буй
- 4-р түвшин (20 ≤ x < 55) – Бойжиж буй
- 5-р түвшин *0 ≤ x < 20) – Бүрэлдэж буй
Уг аргачлалаар Монгол Улсын Кибер аюулгүй байдлын индекс 3-р буюу “бэхжиж буй” гэсэн түвшинд үнэлэгдсэн.