⚠️ ҮНЭГҮЙ ЗҮЙЛС ХУЛГАНЫ ХАВХАНД БАЙДАГ
"100 литр шатахуун үнэгүй", "Шагналаа авахын тулд энд дар" гэх мэт зар сурталчилгаанд бүү итгэ. Цахим залилан үйлдэгчид банкны нэр, логог ашиглан урамшуулал амлаж, зарын холбоосоор дамжуулан арилжааны банкны нэвтрэх хуудсыг дуурайлгасан хуурамч вэб хуудас руу хөтөлдөг.
Тухайн хуудсанд нэвтрэх нэр, нууц үг, нэг удаагийн баталгаажуулах кодоо оруулбал залилан үйлдэгч таны дансанд нэвтэрч, зөвшөөрөлгүй гүйлгээ хийх эрсдэлтэй.
✅ Хуудас танил харагдсан ч нэвтрэхээсээ өмнө хөтчийн хаягийг маш сайн нягтлаарай.
✅ Сэжигтэй хуудсанд нууц үг, картын мэдээлэл, нэг удаагийн баталгаажуулах кодоо бүү оруулаарай.
✅ Зар, чат, мессежээр ирсэн холбоосоор банк руу бүү нэвтрээрэй.
Хэрэв хуурамч хуудсанд мэдээллээ оруулсан бол банк болон цагдаагийн байгууллагад нэн даруй хандана уу.
📞 Цахим залиланг мэдээлэх 102 | 51-265666
Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газар