ТАНЫ ТВ ТӨХӨӨРӨМЖ АЮУЛГҮЙ ЮУ?
Энгийн зурагтыг ухаалаг болгох зориулалттай хямд Android TV Box нь далд эрсдэл дагуулж болзошгүй. BadBox хорт программаар халдварласан төхөөрөмж таны мэдэлгүйгээр халдагчийн удирдлагад орж, кибер халдлага үйлдэхэд ашиглагдах эрсдэлтэй.
Халдварласан төхөөрөмжийг ашиглан:
• Хуурамч зар сурталчилгааны хандалт үүсгэх;
• Таны гэрийн интернэт, IP хаягаар дамжуулан халдлага үйлдэх;
• Хувийн мэдээлэл хулгайлах эрсдэлтэй.
Тус хорт программ нь зөвхөн TV Box төхөөрөмжөөр хязгаарлагдахгүй, #Windows үйлдлийн системтэй компьютерт ч халдвар илэрсэн нь тогтоогдсон.
"CYBEREAD” цахим товхимлын 1,2-р нүүрээс халдвар авсан байж болзошгүй төхөөрөмжийн загваруудын жагсаалттай танилцаарай.
https://pubcert.mn/sites/default/files/CybeRead%233.pdf
Хорт программыг шалгах, устгах зөвлөмжийг дараах холбоосоор авах боломжтой.
https://pubcert.mn/mn/node/344
Аливаа төхөөрөмж худалдан авахаасаа өмнө үйлдвэрлэгч, загвар, үйлдлийн систем болон аюулгүй байдлын шинэчлэлт хийгддэг эсэхийг шалгаарай. Баталгаатай, тогтмол шинэчлэгддэг бүтээгдэхүүн сонгоорой.
Кибер халдлага, зөрчил мэдээлэх: 113 | 113.mn