Skip to main content

Бидний тухай

Бидний тухай

Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв

Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв” улсын төсөвт үйлдвэрийн газар нь Монгол улсын засгийн газрын 2023 оны 8-р сарын 30-ны өдрийн 319 дүгээр тогтоолоор Цахим Хөгжил, Харилцаа Холбооны Яамны дэргэд байгуулагдсан.

Нийтийн төвийн үндсэн зорилго нь ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭД, ОНЦ ЧУХАЛ МЭДЭЭЛЛИЙН ДЭД БҮТЭЦТЭЙ ХУВИЙН ХЭВШЛИЙН БАЙГУУЛЛАГЫН мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд чиглэсэн кибер халдлага, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, хариу арга хэмжээ авах, кибер халдлага, зөрчилд өртсөн дэд бүтэц, мэдээллийн системийг нөхөн сэргээхэд мэргэжил, арга зүйн туслалцаа, дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий хүний нөөц, техник, технологийн чадавх, мэдээллийн санг бэхжүүлэхэд оршино.

Алсын хараа

             Үндэсний хэмжээнд кибер аюулгүй байдлын чадавхийг бэхжүүлж, хүчирхэг кибер аюулгүй байдлын тогтолцоог бий болгоход манлайлна.

Эрхэм зорилго

           Кибер орчинд иргэн, хуулийн этгээд, онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй хувийн хэвшлийн байгууллагын мэдээллийн аюулгүй байдлыг хангана.

Бүтэц зохион байгуулалт

Үйл ажиллагааны чиглэл

Тус төв нь чиг үүргийнхээ хүрээнд дараах үйл ажиллагааг явуулдаг. Үүнд: 

Кибер аюулгүй байдлын зөвлөл нь мэдээллийн аюулгүй байдлын тохиолдлууд, фишинг хийх оролдлого, хортой программ хангамж, эмзэг байдлын талаар мэдээллийг хүлээн авч байна.

Report Cyber issue