Skip to main content

Сургалт зохион байгуулах

Олон нийтийн цахим сүлжээнд иргэдийн кибер аюулгүй байдлын мэдлэг ойлголтыг дээшлүүлэх ажлыг кибер халдлага зөрчилтэй тэмцэх нийтийн төвийн албан ёсны хаягаар сар бүр зохион байгуулах, онц чухал дэд бүтэцтэй хувийн байгууллагуудын дунд цахим халдлагын сургуулилт хийх зэрэг ажлуудыг зохион байгуулдаг.

Кибер аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, Цахим хөгжил харилцаа холбооны яам 2023 онд Япон улсын JICA байгууллагатай хамтран 6 удаагийн сургалт явуулж, 300-аад албан хаагч хамрагдсан. Эдгээр сургалтууд нь кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүдийн ур чадварыг өсгөх, халдлагад хариу үзүүлэх мэдлэг чадвар олгох зорилготой юм.

Кибер аюулгүй байдлын зөвлөл, Удирдлагын академи, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуультай хамтран “Цахим засаглалын төлөв, цаашдын чиг хандлага /Кибер аюулгүй байдал/ сэдэвт сургалтыг 2024 оны 3-р сарын 28, 29-ний өдрүүдэд зохион байгуулсан. Энэ нь кибер аюулгүй байдлыг бэхжүүлэхээр боловсруулсан шинэ модулаар явагдаж байгаа 16 цагийн анхны сургалт байсан.

 

Кибер аюулгүй байдлын зөвлөл нь мэдээллийн аюулгүй байдлын тохиолдлууд, фишинг хийх оролдлого, хортой программ хангамж, эмзэг байдлын талаар мэдээллийг хүлээн авч байна.

Report Cyber issue