Skip to main content

Сургалт зохион байгууллаа

“Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв” УТҮГ нь Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар болон Хөдөө Аж Ахуйн Их сургуулийн Хэрэглээний Шинжлэх Ухааны сургуулиас ирүүлсэн хүсэлтийн дагуу Компьютерын ухааны тэнхимийн нийт 46 оюутанд зориулан Кибер аюулгүй байдлын мэргэжлийг сурталчлах, Хортой код, Вебийн аюулгүй байдал, Сүлжээний аюулгүй байдал сэдвүүдийн хүрээнд сургалт зохион байгууллаа. 

2025 оны 03 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд оюутнууд дээрх сургалтад хамрагдан Нийтийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, зөвлөгөө мэдээлэл солилцов. 

Кибер аюулгүй байдлын зөвлөл нь мэдээллийн аюулгүй байдлын тохиолдлууд, фишинг хийх оролдлого, хортой программ хангамж, эмзэг байдлын талаар мэдээллийг хүлээн авч байна.

Report Cyber issue