Фортинет нь Дэлхийн эдийн засгийн форумын стратегийн ач холбогдол бүхий кибер аюулгүй байдлын ур чадварын тогтолцоонд хувь нэмэр оруулж байна
Роб Рашотэ 2024 оны 5-р сарын 17-ны өдөр нийтлэв.
Өнөө үед дэлхий даяар 4 сая орчим кибер аюулгүй байдлын мэргэжилтэн дутагдаж байна. Бизнесүүд цахим аюулгүй байдлын ур чадварын хомсдолын үр нөлөөг хаа сайгүй мэдэрч байгаа бөгөөд 84% нь сүүлийн 12 сарын хугацаанд дор хаяж нэг удаа өгөгдөл алдагдах халдлагад өртсөн байна. Түүнчлэн, удирдагчдын бараг 70% нь байгууллагад кибер аюулгүй байдлын ур чадварын дутмагаас үүдэн нэмэлт эрсдэлтэй тулгардаг гэж мэдэгджээ.
Кибер аюулгүй байдлын стратегийн ач холбогдол бүхий ур чадварын тогтолцоо нь Дэлхийн эдийн засгийн форумын санаачилгаар “Цахим ур чадварын зөрүүг арилгах нь” сэдэвтэй зохион байгуулагдаж, тогтвортой кибер аюулгүй байдлын ур чадварыг бий болгох зорилготой нэгдсэн дэлхийн 50 гаруй төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын бүтээл юм.
Энэхүү бүтээл нь цахим аюулгүй байдлын ур чадварыг хөгжүүлэх, мэргэжилтнүүдийг сурган бэлдэхтэй холбоотой төрийн болон хувийн хэвшлийн шийдвэр гаргагчдад лавлагаа болгох, байгууллагуудад авъяас чадварын нөөц бүрдүүлэхэд нь туслах аргачлалыг санал болгож байгаа бөгөөд дөрвөн үндсэн чиглэлээр зохион байгуулагддаг. Үүнд:
- Кибер аюулгүй байдлын салбарт ур чадварыг татах.
- Кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүдийг сургах, сургалтад хамруулах.
- Зөв хүмүүсийг элсүүлэх.
- Одоо ажиллаж байгаа кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүдийг авч үлдэх.
Фортинет нь тус форумд эртнээс оролцож, тасралтгүй манлайлж, кибер ур чадварын цоорхойг багасгахын тулд үргэлжлүүлэн хүчин чармайлт гаргаж байсан тул Фортинетын мэргэжилтнүүд, тэр дундаа үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Кен Си-г энэхүү санаачлагад хувь нэмрээ оруулах, тогтолцоог хөгжүүлэхэд хамтарч ажиллахыг уриалсан бөгөөд тэрээр 2026 он гэхэд кибер аюулгүй байдлын чиглэлээр 1 сая мэргэжилтнийг бэлтгэхээ амласан байна.