ТӨРИЙН КИБЕР МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН НЭГДСЭН СУРГАЛТ БОЛОВ
Кибер аюулгүй байдлын зөвлөл, Удирдлагын академи хамтран “Цахим засаглалын төлөв, цаашдын чиг хандлага /Кибер аюулгүй байдал/ сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Энэ нь кибер аюулгүй байдлыг бэхжүүлэхээр боловсруулсан шинэ модулаар явагдаж байгаа 16 цагийн анхны сургалт юм.
Тус сургалтыг Цахим хөгжил харилцаа холбооны яам, Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв, Тагнуулын ерөнхий газрын Мэдээллийн аюулгүй байдлын газар, Удирдлагын академи, ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн багш нар удирдан явуулж, төрийн болон албаны онц чухал мэдээлэл хамгаалах үүрэг бүхий Үндсэн Хуулийн Цэц, Хүний эрхийн Үндэсний Комисс, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Төрийн албаны зөвлөл, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын Их Хурлын Тамгын газар, Монгол Улсын ерөнхий прокурорын газар, Үндсэн хуулийн цэц, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар зэрэг нийт 36 байгууллагын кибер аюулгүй байдал хариуцсан 42 албан хаагч хамрагдлаа.