Skip to main content

#MNSEC2023 арга хэмжээ болж байна

Кибер аюулгүй байдал хэмээх ойлголт хувь хүн, албан байгууллага төдийгүй улс үндэстний оршин тогтнол, нийгэм эдийн засаг, аюулгүй байдалд чухал нөлөөтэй бөгөөд технологийн эрин үед аж төрж буй өнөө цагийн хүн төрөлхтний зайлшгүй танин мэдэх, бас оролцох чухал сэдэв болсон цахим аюулгүй байдлыг хангахад нарийн мэргэжлийн чадварлаг боловсон хүчин, хууль эрх зүйн боловсронгуй орчин, техник тоног төхөөрөмжийн цогц шийдэл шаардлагатай болдог.

Мэдээллийн технологийн салбарын хурдтай хөгжлөөс шалтгаалан цахим халдлага зөрчил, түүний шинж чанар ч мөн адил асар хурдацтай хувьсан өөрчлөгдсөөр байна.

Хадлагаас хамгаалах шийдлээ хамгийн өндөр үр дүнтэй ажиллуулахын тулд, боловсон хүчний мэдлэг ур чадварыг тогтмол сайжруулах, халдлага зөрчлийн талаар мэдээлэл солилцох зайлшгүй шаардлага үүсдэг.
Тиймээс “Цахим аюулгүй байдлын мэдээлэл удирдлагын төв” буюу MNCERT/CC байгууллагаас жил бүр “MNSEC” аюулгүй байдлын өдөрлөгийг зохион байгуулдаг уламжлалтай.

MNCERT/CC нь Монгол Улсын кибер аюулгүй байдлын салбарын мэргэжилтнүүдээс бүрдсэн ашгийн бус, төрийн бус байгууллага юм.

Энэ удаагийн “MNSEC2023” аюулгүй байдлын өдөрлөг өнөөдөр Shangri-La Ulaanbaatar зочид буудлын “Хурлын танхим”-д 10 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа.

“MNSEC2023” өдөрлөгт цахим аюулгүй байдалтай холбоотой сонирхолтой судалгаа, Монгол улс руу чиглэсэн цахим халдлага, аюулгүй байдлын сүүлийн чиг хандлага, мэдээллийн аюулгүй байдлын тухай бодит кэйсүүдээр дүүрэн илтгэлүүдийг хэлэлцэж Монголын болон Гадны аюулгүй байдлын шилдэг мэргэжилтнүүд дэлгэрэнгүй яриа өрнүүллээ.

Тус арга хэмжээнд ЦХХХЯ, Кибер аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба оролцож мэдээлэл солилцлоо.

Эх сурвалж: ЦХХХЯ

Кибер аюулгүй байдлын зөвлөл нь мэдээллийн аюулгүй байдлын тохиолдлууд, фишинг хийх оролдлого, хортой программ хангамж, эмзэг байдлын талаар мэдээллийг хүлээн авч байна.

Report Cyber issue