Skip to main content

ЦХХХ-ны сайд Н.Учралын АНУ-д хийсэн ажлын айлчлал

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал 2024 оны 1/25-2/01-ний өдрүүдэд АНУ-д ажлын айлчлал хийсэн билээ. Айлчлалын бүрэлдэхүүнд Монгол Улсын харилцаа холбоо, мэдээллийн технологи, сансрын салбарын нийт 50 орчим компанийн удирдлага өөрсдийн зардлаар оролцсон буюу төр хувийн хэвшил хамтран зохион байгуулсан айлчлал гэдгээрээ онцлог байв.

Хоёр улсын харилцааг сансар судлал, цахим эдийн засаг, хиймэл оюун ухаан, кибер аюулгүй байдлын чиглэлээр төрөлжүүлэн хөгжүүлэх ач холбогдол бүхий 34 уулзалтыг АНУ-ын төр, хувийн хэвшлийн төлөөлөгчидтэй хийсэн юм. 

Тухайлбал Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Үндэсний аюулгүй байдал, технологи хариуцсан захирал Тарун ЧХабра, АНУ-ын Төрийн департаментын Кибер орон зай, цахим бодлогын албаны Олон улсын мэдээлэл, харилцаа холбооны асуудал хариуцсан ТНБД-ын орлогч Стив Ланг, АНУ-ын Сансрын зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ж. Пари, Сансар судлал, сансрын удирдлагын газар (НАСА)-ын орлогч дарга Жэймс Фрий зэрэг албаны төлөөлөгчидтэй хийсэн уулзалтуудаар харилцаа холбоо, мэдээллийн технологи, сансрын чиглэлээр хамтарч ажиллах арга хэмжээнүүдийг тодорхойлжээ.


 

Кибер аюулгүй байдлын зөвлөл нь мэдээллийн аюулгүй байдлын тохиолдлууд, фишинг хийх оролдлого, хортой программ хангамж, эмзэг байдлын талаар мэдээллийг хүлээн авч байна.

Report Cyber issue