"Цахим засаглалын төлөв, цаашдын чиг хандлага" сэдэвт сургалт зохион байгуулагдлаа
Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв, Удирдлагын академи, ШУТИС МХТС, Цахим Хөгжил Харилцаа Холбооны Яамны Кибер аюулгүй байдлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, ТЕГ-ын Мэдээллийн аюулгүй байдлын газар болон Кибер халдлага зөрчилтэй тэмцэх үндэсний төв хамтран кибер аюулгүй байдал хариуцсан албан хаагчдыг мэргэшүүлэх хоёр өдрийн сургалт зохион байгууллаа. Энэхүү сургалтад Засгийн газрын агентлагуудын нийт 25 байгууллагын 40 гаруй албан хаагчид хамрагдсан юм.
Мэдээллийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтнүүд Монгол Улсын кибер аюулгүй байдлын тогтолцоо, хууль эрхзүй, зохицуулалтын орчин, мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны талаарх мэдлэг олж авч, кибер халдлагыг туршиж, тус халдлагын үед хариу арга хэмжээ авах ур чадварыг эзэмшихэд чиглэсэн хичээлийн хөтөлбөрийн дагуу амжилттай суралцлаа.