Skip to main content
Хүүхэлдэйн театр

Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид кибер аюулгүй байдлын сургалтад хамрагдлаа

Монгол Улсын Хүүхэлдэйн театрын хүсэлтийн дагуу Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төвөөс тус театрын албан хаагчдад зориулан кибер аюулгүй байдлын сургалтыг 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгууллаа.

Сургалтад 10 гаруй уран бүтээлч оролцож, Монгол Улсын кибер аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдал, хувь хүний мэдээлэл хамгаалах арга зам, цахим ул мөрөө зөв хамгаалах дадал, цахим донтолт болон хүүхэд хамгааллын асуудал зэрэг чухал сэдвийн хүрээнд мэдлэг, ойлголтоо нэмэгдүүлэв.

Цаашид хоёр байгууллага хамтран ажиллаж, хүүхэд багачуудын дунд кибер аюулгүй байдлын талаар ойлголт өгөх сургалт, контент, жүжигчилсэн тоглолт зохион байгуулах талаар санал солилцов. 

Мөн театрын хамт олон кибер аюулгүй байдлын нарийвчилсан сэдвүүдээр шат дараатай сургалт авах хүсэлтээ илэрхийллээ.

Кибер аюулгүй байдлын зөвлөл нь мэдээллийн аюулгүй байдлын тохиолдлууд, фишинг хийх оролдлого, хортой программ хангамж, эмзэг байдлын талаар мэдээллийг хүлээн авч байна.

Report Cyber issue