CVE-2026-109618, CVE-2026-109619

2026 оны 10 дугаар сарын 21-ний өдөр CERT-EU байгууллагаас PHP технологид CVE-2026-109618, CVE-2026-109619 дугаартай, CVSS 9.2 буюу маш ноцтой түвшний хоёр эмзэг байдал илэрсэн талаар мэдээлсэн.

Эдгээр эмзэг байдлыг ашиглан халдагч тодорхой нөхцөлд нэвтрэх эрхгүйгээр сервер дээр хортой код ажиллуулж, мэдээлэл алдагдуулах, өөрчлөх болон цахим үйлчилгээний хэвийн ажиллагааг алдагдуулах эрсдэлтэй.

1. Эмзэг байдлыг хэрхэн засварлах вэ?

Алхам 1. PHP-ийн хувилбарыг шалгах

Системийн администратор сервер дээр (php -v) командыг ажиллуулж PHP-ийн хувилбарыг шалгана.

Алхам 2. Аюулгүй хувилбараар шинэчлэх

Дараах засварласан хувилбарууд эсвэл түүнээс шинэ, аюулгүй байдлын засвар хийгдсэн хувилбарыг суулгана.

 

PHP-ийн үндсэн хувилбар 

Эмзэг байдалтай хувилбарууд 

Засварласан хувилбар 

PHP 8.5 

8.5.0 – 8.5.11 

8.5.12 

PHP 8.4 

8.4.0 – 8.4.26 

8.4.27 

PHP 8.3 

8.3.0 – 8.3.35 

8.3.36 

PHP 8.2 

8.2.0 – 8.2.34 

8.2.35 

PHP 8.1 

8.1.0 – 8.1.34 

Дэмжлэг дууссан 

PHP 8.0 

8.0.0 – 8.0.30 

Дэмжлэг дууссан 

PHP 7.4 

7.4.0 – 7.4.33 

Дэмжлэг дууссан 

PHP 7.3 болон өмнөх 

Хуучин хувилбарууд 

Дэмжлэг дууссан 

 

Шинэчлэлт хийхээс өмнө вэбсайт болон мэдээллийн сангийн нөөц хуулбарыг хадгалж, шаардлагатай үед сэргээх боломжтой эсэхийг шалгана.

Үүний дараа системийн администратор PHP-ийн эмзэг байдалтай хувилбарыг албан ёсны засварласан хувилбараар шинэчилж, вэбсайт болон цахим үйлчилгээ хэвийн ажиллаж байгаа эсэхийг шалгана.

Алхам 3. Шинэчлэлтийг баталгаажуулах

  • Шинэчлэлтийн дараа PHP-ийн хувилбарыг дахин шалгах;

  • Веб сервер болон PHP үйлчилгээг шаардлагатай бол дахин эхлүүлэх;

  • Вэбсайт, цахим үйлчилгээ хэвийн ажиллаж байгаа эсэхийг шалгах;

  • Серверийн лог болон сэжигтэй үйл ажиллагааг хянах.

Алхам 4. Шууд шинэчлэх боломжгүй тохиолдолд

  • Шаардлагагүй гадаад хандалтыг хязгаарлах;

  • CERT-EU-ийн зөвлөмжид дурдсан түр хамгаалалтын тохиргоог хэрэгжүүлэх;

  • Системийн хяналтыг нэмэгдүүлж, шинэчлэлтийг аль болох богино хугацаанд хийх.

2. Дэлгэрэнгүй мэдээлэл

Иймд PHP технологи ашигладаг байгууллагууд системийнхээ хувилбарыг шалгаж, шаардлагатай аюулгүй байдлын шинэчлэлтийг яаралтай хэрэгжүүлнэ үү.