Skip to main content

Зэвсэгт хүчний төв, Нийтийн төв хамтран кибер аюулгүй байдлын чиглэлд харилцан туршлага солилцлоо

Кибер аюулгүй байдлын Цэргийн командлалын албан хаагчид Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх Нийтийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, харилцан туршлага солилцлоо.

Уулзалтаар хоёр байгууллагын кибер аюулгүй байдлын чиглэлээр гүйцэтгэж буй үндсэн үүрэг, бодит нөхцөл байдалд тулгамдаж буй сорилт, түүнчлэн тэдгээрийг даван туулах арга замын талаар дэлгэрэнгүй ярилцсан байна.

Зэвсэгт хүчний Кибер аюулгүй байдлын Цэргийн командлал нь батлан хамгаалах салбарын мэдээллийн систем, сүлжээнд чиглэсэн кибер халдлага, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, хариу арга хэмжээ авах, халдлагад өртсөн системийг сэргээх чиг үүргийг хэрэгжүүлдэг.

Харин Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх Нийтийн төв нь иргэн болон хуулийн этгээдийн мэдээллийн систем, сүлжээнд чиглэсэн халдлагыг илрүүлэх, хариу арга хэмжээ авах, халдлагад өртсөн системийг сэргээхэд дэмжлэг үзүүлэх үүрэгтэйгээр ажиллаж байна.

Энэхүү туршлага солилцсон уулзалт нь Монгол Улсын кибер орон зайд төрийн болон цэргийн байгууллагуудын уялдаа холбоог бэхжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх, кибер аюулгүй байдлын чадавхийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал боллоо. 

Кибер аюулгүй байдлын зөвлөл нь мэдээллийн аюулгүй байдлын тохиолдлууд, фишинг хийх оролдлого, хортой программ хангамж, эмзэг байдлын талаар мэдээллийг хүлээн авч байна.

Report Cyber issue