Skip to main content

Зам, тээврийн яамнаас ирүүлсэн хүсэлтийн дагуу Кибер аюулгүй байдлын сургалтыг зохион байгууллаа.

“Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв” УТҮГ нь төрийн болон хувийн хэвшлийн байгууллагаас ирүүлсэн хүсэлтийн дагуу ажилтан, албан хаагчид, оюутан, сурагчдад зориулсан кибер аюулгүй байдлын мэдлэг ойлголтыг дээшлүүлэх сургалтыг зохион байгуулан ажиллаж байна. 

 2025 оны 1-р улирлын байдлаар нийт 21 удаагийн сургалт зохион байгуулж, 690 ажилтан, албан хаагч болон 431 оюутан, сурагчид хамрагдаад байна. 

Энэ удаа Зам, тээврийн яамнаас ирүүлсэн хүсэлтийн дагуу Кибер аюулгүй байдлын сургалтыг зохион байгууллаа.  

Зам тээврийн яамны газруудын төлөөлөл, яамны харьяа авто тээвэр, авто зам, төмөр зам, далайн тээвэр болон иргэний нисэхийн салбарын мэдээллийн аюулгүй байдал хариуцсан нийт 29 албан хаагчид, ажилтнуудад байгууллагын кибер аюулгүй байдлын сургалт болон халдлагын туршилтыг хослуулан амжилттай зохион байгуулж, сургаалтаар олж авсан мэдлэгийг бататган, оролцогчдын саналыг авч ажиллалаа. 

Зам тээврийн яамны зүгээс сургалтад оролцогчдод хамтарсан сертификат олгож, сургалт зохион байгуулсан Нийтийн төвийн мэргэжилтнүүд сертификатыг гардуулан өгч хамт дурсгалын зураг татуулж сургалт арга хэмжээ амжилттай өндөрлөв.  

Кибер аюулгүй байдлын зөвлөл нь мэдээллийн аюулгүй байдлын тохиолдлууд, фишинг хийх оролдлого, хортой программ хангамж, эмзэг байдлын талаар мэдээллийг хүлээн авч байна.

Report Cyber issue