Кибер гэмт хэргээс болж Кливленд хотын захиргааны үйл ажиллагаа зогсов
Кливленд хотын захиргаа хотын компьютерийн системийг доголдуулсан кибер хэргийн улмаас хаалгаа барихаас өөр аргагүйд хүрсэн байна.
Хот аль систем хаагдсаныг батлаагүй ч олон нийтийн аюулгүй байдлын газар (911, цагдаа, гал түймэр, түргэн тусламжийн үйлчилгээ), боомтын хяналтын газар (Кливленд Хопкинс, Берк Лэйкфронтын нисэх онгоцны буудлууд), нийтийн аж ахуйн газар (ус, усны бохирдлын хяналт, Кливленд хотын нийтийн эрчим хүчний хэлтэс) бүгд үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байгаа ажээ.
Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа тул кибер хэргийн шинж чанар, цар хүрээ нь батлагдаагүй байна. Хотын албаныхны мэдээлснээр бямба гаригт өөрсдийн сүлжээн дэх хэвийн бус үйл ажиллагааг олж мэдсэнээр хэрэг гарсан гэж мэдэгдсэн ажээ. Тэд хэлэхдээ "Бид хохирлын цар хүрээг хараахан мэдэхгүй байна, гэхдээ хотын зүгээс хохирлыг багасгахын тулд маш олон шаардлагатай зүйлийг хийсэн гэж мэдэгдсэн" байна. Тэдгээр "Зөв алхамууд" нь халдлагад өртсөн үйлчилгээг хаах, өндөр эрсдэлтэй үйлчилгээг тусгаарлах, түүнчлэн эрт илрүүлэх процессоор тохиолдож болзошгүй халдлагыг хянах зэрэг ажээ.
Эх сурвалж: Dark Reading.