Skip to main content
2024-6-13

Google Pixel-ийн эмзэг байдлыг ашиглан халдлага хийгдэх болжээ. Одоо шинэчлээрэй!

Google компани Pixel-ийн хэрэглэгчдэдээ гар утасны микро схемийн программ хангамжын эмзэг байдал илэрсэнийг ашиглаж байгаа тухай мэдэгдсэн байна. Микро схемийн программ хангамж нь гар утасны техник болон программуудын дундах суурь давхарга юм.

Энэ эмзэг байдлын талаар, Google дараах шинж тэмдгүүд байж болно гэж мэдэгдсэн байна.

            "Хязгаарлагдмал, онилсон хууль бус ашиглалт."

Энэхүү илрүүлсэн халдлагууд нь төлөвлөгдсөн байдаг байна, жишээлбэл засгийн газрын хөрөнгө оруулалттай байгууллагууд эсвэл үйлдвэрлэлийн салбарлуу чиглэсэн тагнуулын программ гэх мэт. 

Бүх Android хэрэглэгчид хамгийн сүүлийн үеийн хувилбарыг ашиглаж байгаа эсэхээ баталгаажуулах хэрэгтэй байна. Эдгээр Google гар утасны хувьд, утасныхаа хувийн мэдээллийг Settings дотроосоо олох боломжтой ажээ. Төхөөрөмжийн шинэчлэлтүүд татахад бэлэн болсон үед та мэдэгдэл хүлээн авах болно.

Техникийн дэлгэрэнгүй мэдээлэл

Нийтлэг эмзэг байдал ба илрүүлэлтийн (Common Vulnerabilities and Exposures - CVE) мэдээллийн сан нь олон нийтэд ил болсон компьютерийн аюулгүй байдлын дутагдлуудыг жагсаасан байдаг. Энэ эмзэг байдлын CVE нь: 

            CVE-2024-32896: Pixel микро схемийн программ хангамж доторх давуу эрх олгох асуудал.

Бид зөвхөн утасны аюулгүй байдлын талаар мэдээллээд зогсохгүй - бид аюулгүй байдлыг хангаж өгдөг 

Кибер аюулгүй байдлын эрсдэл хэзээ ч гарчигнаас хэтэрч болохгүй онцлоод, өнөө үед iOS, Android-д зориулсан Malwarebytes программуудыг татан авч, гар утасаа аюулаас хамгаалаарай гэж зөвлөжээ.

 

Эх сурвалж: MalwareBytes.

Кибер аюулгүй байдлын зөвлөл нь мэдээллийн аюулгүй байдлын тохиолдлууд, фишинг хийх оролдлого, хортой программ хангамж, эмзэг байдлын талаар мэдээллийг хүлээн авч байна.

Report Cyber issue