Skip to main content
6-10

Миний ажлын сүүлийн 5 жил

"Би 25 настай. Дараагийн гурван жилийн ажил миний хувьд хамгийн сүүлийн ажил байж ч магадгүй...
           Би өвдөөгүй…
           Гэртээ суух ээж болохгүй…
           Сугалаанд хожоогүй…
           Би зүгээр л Amazon болон Google-ийн санхүүжүүлдэг хиймэл оюун ухааны дэлхийн тэргүүлэгч компаниудын нэг болох 
           Anthropic-д ажиллаж байна…"
Anthropic-ийн гүйцэтгэх захирлын албаны дарга Авитал Балвит Палладиум сэтгүүлийн нийтлэлд хиймэл оюун ухаан нь хөдөлмөр эрхлэлтэнд яаж нөлөөлөх талаар өөрийн бодлоо ийн өгүүлж эхэлжээ.
 
"Бид технологийн хөгжлийн ирмэг дээр байна, хэрэв энэ нь бодитоор хөгжвөл бидний мэдэж байгаагаар хөдөлмөр эрхлэлтийг зогсооно.
Мэдлэгтэй ажилтнуудын хэлний загварт үзүүлж буй ерөнхий реакци нь үгүйсгэлийн түвшинд байгаа.
Гэхдээ, хиймэл оюун ухааны хүн төрөлхтний түвшинд хүрсэн эсвэл давж гарсан даалгаврын цар хүрээ улам бүр нэмэгдсээр л байна.
ХОУ нь уран зохиолын шагнал хүртэх ном бичиж чадахгүй эсвэл патентийн шинэ бүтээл бий болгож чадахгүй гэж олон хүмүүс хэлэх байх.
Гэхдээ хүн төрөлхтний дийлэнх олонхи нь эдгээр зүйлийг хийдэггүй шүү дээ." гэжээ.
 
"Хиймэл оюун ухааны салбарын нийтлэг зорилго бол юуг ч хийж чадах системийг бий болгох явдал бөгөөд одоогийн "зэвсэглэлийн уралдаан"-ыг харахад бид удахгүй түүнд хүрэх байх гэж бодож байна".
"Эдийн засгийн хувьд хамааралтай харьцуулалтаар бол хэлний загвар нь аливаа ажлыг гүйцэтгэхдээ хамгийн сайн хүмүүсээс илүү сайн хийх эсэх биш, харин энэ ажлыг ихэвчлэн гүйцэтгэдэг дундаж хүнээс илүү сайн хийх явдал юм.
Тийм ч учраас үүнийг харгалзан үзэх нь нэн чухал юм.
Хэдийгээр өнөөдөр хиймэл оюун ухааны системүүд нь урт бөгөөд төвөгтэй компьютерийн программуудыг хараахан хөгжүүлээгүй эсвэл нарийн төвөгтэй математикийн томьёог бие даан боловсруулаагүй байгаа ч танин мэдэхүйн бүх даалгавруудыг экспоненциал хурдаар сайжруулсаар байх болно" … гэж Авитал Балвит нийтлэлдээ өгүүлжээ.
 
Өнөөг хүртэл АЖИЛ бол:
           Баялаг, нөөцийг бий болгох арга зам байсан.
           Нийгмийн харилцаа холбоо тогтоох боломж байсан.
           Статус, харьяалагдах мэдрэмжийг төрүүлдэг байсан.
           Улс орны улс төрийн тогтвортой байдлыг баталгаажуулдаг байсан.
Гэтэл, ОДОО...
Хөдөлмөрийн зах зээл бидэнд төлөхөд бэлэн байгаа ажлуудын дийлэнх хувийг хиймэл оюун ухаан хариуцаж хийх хувилбартай бид хэрхэн нүүр тулах ёстой вэ гэдэг тал дээр бодолцож үзэх хэрэгтэй болж байна уу?
 
Эх сурвалж: PALLADIUM.
Кибер аюулгүй байдлын зөвлөл нь мэдээллийн аюулгүй байдлын тохиолдлууд, фишинг хийх оролдлого, хортой программ хангамж, эмзэг байдлын талаар мэдээллийг хүлээн авч байна.

Report Cyber issue