Skip to main content
web news photo

Нууц үгийнхээ хамгаалалтыг сайжруулж хувийн хаягаа алдахаас урьдчилан сэргийлээрэй

Дэвид нэр хүндтэй санхүүгийн байгууллагад ажилладаг. Тэрээр таах бараг боломжгүй урт, нарийн төвөгтэй нууц үг ашигладаг. Дэвидийг мэдээгүй байхад түүний хувийн хаягаа бүртгүүлсэн сайтуудын нэг нь нууц үгийнхээ санг хакеруудтай тохиролцож, хууль бус веб дээр худалджээ. Удалгүй, халдагч Дэвидийн хууль ёсны цахим шуудангийн хаягийг ашиглан тэрний гүйцэтгэх захирал руу онилсон-фишинг халдлагын линк илгээх болно. Энэ бол хорлонтой халдагчид байгууллагын системд зөвшөөрөлгүй нэвтэрч, чухал мэдээлэл, үйл ажиллагааг эрсдэлд оруулдаг нийтлэг тохиолдол юм. 
 

Сул ба алдагдсан нууц үг нь хэрхэн хувийн хаягийг алдахад хүргэдэг вэ?   
Тааж олох эсвэл эвдэхэд хялбар нууц үг ашиглах нь халдагчдыг таны хувийн хаягт нэвтрэхэд маш хялбар болгодог (зөвхөн жижиг үсгээр бичсэн үг, толь бичгийн үг, хамгийн түгээмэл хэрэглэгддэг үг, зөвхөн тоо гэх мэт).
 

Хаягаа алдахаас урьдчилан сэргийлэхийн тулд нууц үгийн хамгаалалтаа сайжруулах
Хамгийн багадаа 15 тэмдэгт байх (том ба жижиг үсэг, тоо, тусгай тэмдэгтийн хослол гэх мэт) нарийн төвөгтэй нууц үгийн шаардлагуудыг хэрэгжүүлэх нь халдагчдад blute-force эсвэл толь бичгийн халдлагаар нууц үгээ таах аргаар нууц үгийг тайлах эсвэл эвдэхэд хэцүү болгодог.

 

Эх сурвалж: The Hacker News.

Кибер аюулгүй байдлын зөвлөл нь мэдээллийн аюулгүй байдлын тохиолдлууд, фишинг хийх оролдлого, хортой программ хангамж, эмзэг байдлын талаар мэдээллийг хүлээн авч байна.

Report Cyber issue