Windows 11 нь NT LAN Manager (NTLM)-г цуцалж хиймэл оюун ашиглан программыг удирдах болон аюулгүй байдлыг хангах хамгаалалт нэмж байнa
Microsoft энэ оны хоёрдугаар хагаст Windows 11 үйлдлийн систем дэх NT LAN Manager (NTLM)-ийг халах төлөвлөгөөгөө баталж, хамгийн өргөн хэрэглэгддэг үйлдлийн системийн аюулгүй байдлыг чангатгах үүднээс олон төрлийн шинэ арга хэмжээг зарлалаа. Хэрэглэгчдийг найдваргүй эсвэл хэрэглэгчийн эрхээр нэвтрээгүй программ ажиллуулахаас хамгаалдаг Smart App Control-ийг мөн хиймэл оюун ухааныг (AI) ашиглан сайжруулах нь программын аюулгүй байдлыг тодорхойлох болон үл мэдэгдэх эсвэл хортой програм агуулсан программуудыг таслан зогсоох юм ажээ.
Эдгээр сайжруулалтууд Хятад, Оросын үндэсний төрийн байгууллагууд Exchange Online Environment -г ашиглан өгөгдөл алдагдах боломжийг олгосон гэж Microsoft-ын аюулгүй байдлын арга барилын талаар шүүмжлэл дагуулж байгааг АНУ-ын Кибер Аюулгүй байдлын Хяналтын Зөвлөлийн (CSRB) саяхан гаргасан тайланд тус компанийн аюулгүй байдлын соёлыг шинэчлэх шаардлагатай байгааг тэмдэглэсэн байна.
Нэг үйлдвэрлэгчийн "Үйлдлийн систем, цахим шуудан, оффисын программ, аюулгүй байдлын программ хангамжийг ашиглах нь нэг удаагийн зөрчлийн улмаас бүхэл бүтэн экосистемийг сүйрүүлэх эрсдэлийг нэмэгдүүлдэг" гэж компани онцлон дурьдсан байна.
Эх сурвалж: Hackernews