Skip to main content
2

Google, Apple компаниуд Android, iOS систем дээр зөвшөөрөлгүй мөшгиж буй талаар дохио өгөх тусламж үзүүлж байна

Google, Apple компаниуд хамтран Android, iOS үйлдлийн систем дээрх хэрэглэгчид өөрсдөө мэдэхгүйгээр хянуулж байгаа тохиолдолд Bluetooth-ээр хянах төхөөрөмжид зориулсан "Зөвшөөрөгдөөгүй байршил тогтоогчийг илрүүлэх" гэсэн үйлдвэрлэлийн техникийн үзүүлэлт бий болгохоор ажиллаж байна. Энэхүү шинэ үйлдлийн тусламжтайгаар, Андройд хэрэглэгчид одооноос гар утсаа ямар  төхөөрөмжтэй хослуулснаас үл хамааран bluetooth мөшгидөг төхөөрөмж жагсаалт дээр нь харагдвал "Мөшгигч таныг дагаж байна" гэсэн мэдэгдэл хүлээн авах болно. Андройд хэрэглэгчид мөшгигчийн мэдээллийг харах, өөрсдийнхөө байршлыг илрүүлэх тусламжийн дуут дохио илгээх, болон идэвхгүй болгох зааварчилгааг авч чадна гэнэ.

 

Google-ийн “Миний төхөөрөмжийг ол” нь анхдагч байдлаар аюулгүй бөгөөд дизайны хувьд нууцлаг болсон ажээ. “Хэрэглэгчийн олон давхаргат хамгаалалт” нь хэрэглэгчдэд ээлтэй, нууцлалыг нэн тэргүүнд чухалчилсан хамгаалалтыг багтаасан, хэрэглэгчид алдсан төхөөрөмжөө илрүүлж олох болон засварлах шаардлагатай үед хэрэглэгчийн нууцлал болон аюулгүй байдалд тулгарч буй эрсдэлийг бууруулахад тусалдаг байна.

 

Эх сурвалж: Google

Кибер аюулгүй байдлын зөвлөл нь мэдээллийн аюулгүй байдлын тохиолдлууд, фишинг хийх оролдлого, хортой программ хангамж, эмзэг байдлын талаар мэдээллийг хүлээн авч байна.

Report Cyber issue