И-шуудангийн аюулгүй байдлын сайжруулалт: Хиймэл оюун ухаан дижитал хамгаалалтад хэрхэн хувьсгал хийж байна вэ?
Бүгдэд нь ижил цахим шуудан илгээдэг үе аль хэдийн өнгөрчээ!
Халдлага нь одоо илүү зорилтот, бүтээлч болж, илрүүлэх программаас зайлсхийж хуурамч нэр хүндтэй нийтийн сүлжээнүүд рүү хортой халдлагуудыг эхлүүлдэг байна.
Байгууллагуудад ирж буй нийт цахим шуудангийн дунджаар 8% нь шинэ илгээгчдээс ирдэг бол үлдсэн 92% нь одоо байгаа илгээгчдээс ирдэг байна. Гэсэн хэдий ч, хэрэв бид хортой мессежийг авч үзвэл тэдгээрийн 90% нь урьд өмнө хэзээ ч харж байгаагүй шинэ илгээгчээс ирдэг гэжээ.
Хэдийгээр эдгээр оролдлогыг багасгахын тулд цахим шуудангийн аюулгүй байдлын механизмууд (DMARC-д нийцсэн) байдаг ч халдагчид эцсийн хэрэглэгч рүү хүрч чадна гэжээ. Хиймэл оюун(AI) нь лого болон брэндтэй холбоотой бусад мэдээллийг (гарчиг, мессежийн текст, хүсэлт, гарын үсэг гэх мэт) хайх замаар мессежүүдэд аль брэндийг дуурайлган хуурч байгааг ойлгох боломжийг олгодог бөгөөд хэрэв ямар нэг зүйл таарахгүй бол ял шийтгэлийн нэгэн хэсэг болгож ашиглах дохиог үүсгэдэг байна.
Хэрэглэгчийг хуурдаг КюАр (QR) код илрүүлэх, үйлдлийн хүсэлт дуудах, яаралтай эсэх, хуурамч хариултууд болон бусад олон өөр арга техникийг илрүүлэхэд хиймэл оюун ухааныг ашиглаж болно. Та өөрийн бизнес, мэдээллээ аюулгүй байлгахын тулд Сиско аюулгүй цахим шуудангийн халдлагын хамгаалалт (Cisco Secure Email Threat Defense)-д найдаж болно хэмээжээ.
Эх сурвалж: Сиско (Cisco)