Хиймэл оюуны аюулгүй байдлын стратегийн алсын харааг тунхаглажээ
АНУ-ын Худалдааны асуудал эрхэлсэн төрийн нарийн бичгийн дарга Жина Раймондо хиймэл оюуны аюулгүй байдлын стратегийн алсын харааг тунхаглаж, дэлхий даяарх хиймэл оюуны аюулгүй байдлыг хангах байгууллагуудын үйл ажиллагаанд зориулсан төлөвлөгөөг танилцууллаа.
Раймондо хиймэл оюун ухааны аюулгүй байдлын хүрээлэнгүүдийн дэлхийн сүлжээний төлөвлөгөөг зарлаж, Америкийн Нэгдсэн Улсын хиймэл оюуны аюулгүй байдлын институт байгуулагдан үйл ажиллагаагаа эхэлсэн Сан Франциско хотод хуралдахаар төлөвлөж байна.
2024 оны 05-р сарын 21-ний өдөр
Өнөөдөр, Сөүлийн хиймэл оюун ухааны дээд хэмжээний уулзалт эхлэхтэй зэрэгцэн АНУ-ын худалдааны асуудал эрхэлсэн төрийн нарийн бичгийн дарга Жина Раймондо АНУ-ын Хиймэл оюун ухааны аюулгүй байдлын хүрээлэнгийн (ХОУАБХ - AISI) стратегийн алсын харааг танилцуулж, ерөнхийлөгч Байдены удирдлага дор Хиймэл оюун ухааны аюулгүй байдлын хэлтсийн чиг хандлагыг тодорхойлсон байна.
Ерөнхийлөгч Байдены заавраар Худалдааны яамны харьяа Үндэсний Стандарт, Технологийн Хүрээлэн (ҮСТХ - NIST)-н хиймэл оюун ухааны талаарх олон жилийн ажилд тулгуурлан ХОУАБХ-г үүсгэн байгуулжээ. Стратегийн алсын хараагаа танилцуулахаас гадна Раймондо дэлхийн шинжлэх ухааны сүлжээг ашиглан хиймэл оюун ухааны аюулгүй байдлын хүрээлэнгүүд болон засгийн газрын дэмжлэгтэй бусад шинжлэх ухааны байгууллагуудтай үр дүнтэй хамтарч хиймэл оюун ухааны аюулгүй байдлын сахин хамгаалах өөрийн яамны төлөвлөгөөг танилцууллаа. Хүрээлэнгүүдийг энэ оны сүүлээр ХОУАБХ саяхан байгуулагдсан Сан Франциско хотод хуралдуулах төлөвлөгөөгөө мөн хуваалцсан юм.
Худалдааны яамны хиймэл оюун ухааны аюулгүй байдлын институтын стратегийн алсын хараа
Өнөөдөр танилцуулсан стратегийн алсын хараа нь хиймэл оюун ухааны аюулгүй байдлын шинжлэх ухаан, аюулгүй ажиллагаа, болон хариуцлагатай хиймэл оюуны инновацийн бүтээлд ахиц гаргах ХОУАБХ-ийн хийхээр төлөвлөж буй алхмуудыг тодорхойлсон байна.
Ерөнхийлөгч Байдены зааврын дагуу ҮСТХ нь ХОУАБХ-г байгуулж, гүйцэтгэх удирдлагын баг бүрдсэнээр шинжлэх ухаан, аж үйлдвэр, болон засгийн газрын үйл ажиллагаанд олон оюунлаг шинэ санал, санаачлага гарч байна.
Энэхүү стратегийн алсын хараа нь ХОУАБХ-н үзэл баримтлал, зорилго болон стратегийн зорилтуудыг тусгасан хоёр гол зарчим дээр үндэслэжээ. Үүнд:
1. Үр бүтээмж бүхий хиймэл оюун ухаан нь хиймэл оюун ухааны аюулгүй байдлаас хамаардаг.
2. Хиймэл оюун ухааны аюулгүй байдал нь шинжлэх ухаанаас хамаардаг.
ХОУАБХ-с тулгарч буй сорилтуудыг тодорхойлсон бөгөөд үүнд:
- Хиймэл оюуны хил хязгаарыг тогтоосон стандарт хэмжүүр байхгүй
- Хөгжүүлэлтийн туршилт
- Баталгаажуулалтын аргууд дутуу хөгжсөн
- Хиймэл оюун ухааны аюулгүй байдлын асуудлаар үндэсний болон дэлхийн хэмжээний зохицуулалт хязгаарлагдмал
- Бусад
ХОУАБХ нь 3-н үндсэн зорилт дээр төвлөрч байна. Үүнд:
1. Хиймэл оюун ухааны аюулгүй байдлын шинжлэх ухааныг боловсронгуй болгох.
2. Хиймэл оюун ухааны аюулгүй байдлын туршлагыг илэрхийлэх, харуулах, түгээх.
3. Хиймэл оюун ухааны аюулгүй байдлын байгууллага, олон нийт, зохицуулалтыг дэмжих.
Эх сурвалж: Үндэсний Стандарт, Технологийн Хүрээлэн (ҮСТХ - NIST)