МОНГОЛ УЛСААС БУСАД УЛС ОРОН РУУ ХАДЛАГА ХИЙЖ БУЮУ IP ХАЯГИЙН БҮРТГЭЛИЙН ПРОГРАММ ХАНГАМЖ НИЙЛҮҮЛЭХ ҮНИЙН САНАЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
Программ хангамжийн тодорхойлолт:
Монгол улсад хамаарах сүлжээний IP хаягаас бусад улс орон руу халдлага үйлдсэн жагсаалтыг гаргаж авах боломжтой программ хангамж худалдаж авах хүсэлтэй байна. Тус халдлага үйлдэж буюу IP хаяныг ашиглаж буюу систем, байгууллага нь халдлагад өртсөн байдаг тул нийтийн төвийн шинжээчийн бүрлэдхүүн газар дээр нь очиж ажиллах шаардлага үүсдэг. Иймд тухайн кибер халдлага үйлдэж буюу IP хаягийн жагсаалтыг гаргаж авах программ хангамж нь дараах шаардлагыг хангасан байвал зохино.
Үндсэн шаардлага:
Систем нь өдөрт доод тал нь 50,000 IP шалгалт (check) болон тайлагнал (report) хийх бүрэн боломжтой байх
Систем нь IP reputation, spam, botnet, brute-force, DDoS зэрэг халдлагын төрөл, зан төлөвийг илрүүлэх болон шалгах үйлдэл гүйцэтгэх чадвартай байх
Систем нь өдөрт доод тал нь 5,000 prefix буюу CIDR range шалгах боломжтой байх
Систем нь CIDR хэлбэрийн IP блокуудыг нэг дор шалгаж, IP reputation-ийн тайлан гаргах үйлдэлтэй байх
Систем нь customizable blacklist буюу хэрэглэгчийн өөрийн blacklist үүсгэх бүрэн боломжтой байх
Систем нь 500,000 хүртэл IP хаягийг оруулах, шинэчлэх, устгах боломжийг хэрэглэгчид олгодог байх
Систем нь blacklist-ийг CSV эсвэл JSON хэлбэрээр экспортлох, мөн API-гаар татаж авах нөхцөлтэй байх
Систем нь trackable IP range удирдах боломжтой бөгөөд хамгийн багадаа 25 IP range-ийг тогтмол хянах хүчин чадалтай байх
Систем нь reputation-ийн өөрчлөлт гарахад сэрэмжлүүлэг (alert) илгээх дотоод мэдэгдлийн системтэй байх
Систем нь API-ийн хэрэглээний хязгаар, өдөр тутмын хэрэглээ болон статистикийн тайланг харах самбартай байх
Систем нь хайлтын үр дүн болон тайланг шүүх, ангилах, мөн CSV эсвэл JSON формат руу экспортлох боломжийг хэрэглэгчид олгодог байх
Систем нь reputation-ийн түвшин, хугацаа болон ангиллын дагуу хайлтын үр дүнг шүүх функцтэй байх
Систем нь хэрэглэгчийн удирдлагын самбарт IP reputation хайлтын үр дүнг хадгалах, сэрэмжлүүлэг (alert) тохируулах боломжийг дэмжих ёстой
Систем нь хэрэглэгч бүрийн IP range, blacklist болон хайлтын түүхийг хадгалж, сэрэмжлүүлгийн түвшнийг өөрчлөх тохиргоотой байх
Систем нь хэрэглэгчийн хийсэн бүх хайлт, report болон blacklist-ийн өөрчлөлт бүрийг бүртгэл хэлбэрээр хадгалж, аудит хийх боломжтой байх
Лиценз нь нэг жилийн хугацаатай ABUSEIPDB системийн Premium эрхтэй дүйцэхүйц байх
Үнийн санал хүлээн авах огноо: 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 13 цаг 00 минут
Үнийн саналд тавигдах шаардлага: Үнийн санал нь Монгол Улсын мөнгөн тэмдэгтээр илэрхийлэгдсэн, программ хангамжийн нэр, түүний тодорхойлолт, нийлүүлэлтийн хугацаа багтсан байвал зохино.
Үнийн саналыг имэйл хаягаар болон албан бичгийн аль нэг хэлбэрээр ирүүлж болно. Хугацаа хоцорсон санал хүлээн авахгүй.
Утас: 70001113, И-мэйл: contact@pubcert.mn
Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот 15160, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Анкарагийн гудамж 23, Тод тауэр, 801 тоот
КИБЕР ХАЛДЛАГА, ЗӨРЧИЛТЭЙ ТЭМЦЭХ НИЙТИЙН ТӨВ УТҮГ