Skip to main content
     
09:00-18:00
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Мэдээлэл, холбооны технологийн сургууль

Мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр мэргэшүүлэх сургалт

Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв,  Удирдлагын академи болон Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Мэдээлэл, холбооны технологийн сургууль хамтран Мэдээллийн аюулгүй байдлын мэргэшүүлэх сургалт зохион байгуулах гэж байна.
Энэхүү 3-н өдрийн, нийт 24 цагийн танхимын сургалтаар Монгол Улсын кибер аюулгүй байдлын тогтолцоо, хууль эрхзүй, зохицуулалтын орчны талаар мэдлэг олгож, кибер халдлагын үед авах арга хэмжээг хэрэгжүүлэх ур чадварыг эзэмшүүлнэ.  
Сургалтад байгууллагын мэдээллийн технологи, кибер аюулгүй байдал хариуцсан албан хаагчид оролцох боломжтой.

Бүртгэл:

https://icttc.mn/ 

Кибер аюулгүй байдлын зөвлөл нь мэдээллийн аюулгүй байдлын тохиолдлууд, фишинг хийх оролдлого, хортой программ хангамж, эмзэг байдлын талаар мэдээллийг хүлээн авч байна.

Report Cyber issue