Майкрософт SharePoint сервер хэрэглэгчдийн анхааралд:
Байгууллагын дотоод мэдээлэл хадгалах, бичиг баримтын урсгалыг автоматжуулах, хамтын ажиллагааг сайжруулах зорилготой Microsoft SharePoint систем дээр эмзэг байдал (CVE-2025-53770, CVE-2025-53771) илэрсэн талаар Microsoft компани 2025-07-19-нд мэдээллээ.
Системийн эмзэг байдал нь зөвхөн байгууллагын сүлжээ, дотоод сервер (on-premises) дээр суурилуулсан SharePoint системд илэрсэн бөгөөд Microsoft 365 бүтээгдэхүүний SharePoint (Online) системд хамааралгүй болно.
Эмзэг байдал илэрсэн системүүд
No | Систем | Аюулгүй байдлын шинэчлэл татах линк |
1 | SharePoint Server Subscription Edition | Энд дарж татаж авна уу. |
2 | SharePoint Server 2019 | Энд дарж татаж авна уу. |
3 | SharePoint Server 2016 | Одоогоор засах линк ороогүй |
Иймд Microsoft SharePoint системийг өөрийн сервер, дотоод сүлжээнд тохируулсан төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд дараах зөвлөгөөг дагаж, кибер аюулгүй байдлаа сахин ажиллахыг хүсье.
Дэлгэрэнгүй зөвлөмжийг ЭНД дарж авна уу.