Skip to main content

КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ШААРДЛАГАТАЙ ХОРТОЙ КОДЫН ШИНЖИЛГЭЭ БОЛОН ПРОГРАММ ХАНГАМЖИЙН УРВУУ ХӨРВҮҮЛЭЛТИЙН ЗОРИУЛАЛТТАЙ ПРОГРАММ ХАНГАМЖ НИЙЛҮҮЛЭХ ҮНИЙН САНАЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА

Программ хангамжийн тодорхойлолт:

Программ хангамжийн кодыг задлан шинжлэх, хортой программ, вирус, сэжигтэй модуль болон бусад хортой элементүүдийг илрүүлэхэд чиглэсэн мэргэжлийн дизассемблер, реверс-инженерчлэлийн программ хангамж нь дараах шаардлагыг хангасан байвал зохионо. 

Үндсэн шаардлага: 

  • Систем нь 60-аас дээш төрлийн процессорын архитектур (жишээлбэл x86, ARM, MIPS, PPC, RISC-V гэх мэт)-ийг дэмжиж disassembly хийх бүрэн боломжтой байх

  • Систем нь x86 (32-, 64-бит), ARM (32-, 64-бит), MIPS, PPC, RISC-V зэрэг архитектурт зориулагдсан decompiler-ийг суулгах болон солих боломжийг хэрэглэгчид олгодог байх

  • Систем нь статик ба динамик шинжилгээ, дотоод кодын урвуу хөрвүүлэлт болон binary-д үндэслэсэн reverse engineering-ийн ажиллагааг дэмжих өндөр гүйцэтгэлтэй байх

  • Систем нь MacOS, Linux ба Windows операцийн системүүдэд ажиллах бүрэн боломжтой байх

  • Системийн лицензийн төрөл нь нэртэй хэрэглэгч эсвэл компьютерийн нэрээр бүртгэгддэг (Named / Computer license) байх шаардлагатай

  • Систем нь орон нутгийн орчинд ажилладаг бөгөөд сүлжээ эсвэл үүлэн хамааралгүйгээр decompiler-ийн ажиллагааг гүйцэтгэх боломжтой байх

  • Систем нь binary-ийн бүтэц, функцийн хамаарал, програмын урсгалыг график хэлбэрээр дүрслэх болон автомат тайлбар (annotation) үүсгэх боломжтой байх

  • Систем нь хэрэглэгчийн кодын шинжилгээний явцыг хадгалах, дахин ачаалах, тайлан хэлбэрээр экспортлох чадвартай байх

  • Систем нь reverse engineering болон malware analysis үйл ажиллагаанд тохирсон мэргэжлийн түвшний хэрэгсэл байх

  • Лиценз нь нэг жилийн хугацаанд хүчинтэй байх бөгөөд байгууллагын нэр дээр олгогдох ёстой

  • Лиценз нь нэг жилийн хугацаатай IDA PRO системийн EXPERT 4 эрхтэй дүйцхүйц байх

  • Лицензийг жил бүр сунгах боломжтой байх

 

Үнийн саналд тавигдах шаардлага: Үнийн санал нь Монгол Улсын мөнгөн тэмдэгтээр илэрхийлэгдсэн, программ хангамжийн нэр, түүний тодорхойлолт, нийлүүлэлтийн хугацаа багтсан байвал зохино.

Үнийн саналыг имэйл хаягаар болон албан бичгийн аль нэг хэлбэрээр ирүүлж болно. Хугацаа хоцорсон санал хүлээн авахгүй.

Үнийн санал хүлээн авах огноо: 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 13 цаг 00 минут

Үнийн саналд тавигдах шаардлага: Үнийн санал нь Монгол Улсын мөнгөн тэмдэгтээр илэрхийлэгдсэн, программ хангамжийн нэр, түүний тодорхойлолт, нийлүүлэлтийн хугацаа багтсан байвал зохино.

Үнийн саналыг имэйл хаягаар болон албан бичгийн аль нэг хэлбэрээр ирүүлж болно. Хугацаа хоцорсон санал хүлээн авахгүй.

Утас: 70001113,  И-мэйл: contact@pubcert.mn

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот 15160, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Анкарагийн гудамж 23, Тод тауэр, 801 тоот

КИБЕР ХАЛДЛАГА, ЗӨРЧИЛТЭЙ ТЭМЦЭХ НИЙТИЙН ТӨВ УТҮГ

Кибер аюулгүй байдлын зөвлөл нь мэдээллийн аюулгүй байдлын тохиолдлууд, фишинг хийх оролдлого, хортой программ хангамж, эмзэг байдлын талаар мэдээллийг хүлээн авч байна.

Report Cyber issue