Skip to main content
nuur

Хиймэл оюун ухааны эринд тохируулан эрсдэлийн үнэлгээг шинэчлэх

Хиймэл оюун ухаан байгууллагуудад ихээр нөлөөлж байна. Gigamon-н 2025  оны судалгаагаар кибер халдлага 17%-р өсөж нийт байгууллагын 55% нь халдлагад өртсөн гэжээ. Энэ нь байгууллагын кибер аюулгүй байдлын сул талыг онилсон хиймэл оюун ухаан ашиглан хийгдэж буй халдлагууд түгээмэл болсноос хамааралтай юм.

Хиймэл оюун ухаан ашигласан халдлагууд байгууллага хариу үзүүлж амжихаас өмнө үйлдэгдсээр байна. Мөн дэлхий даяарх хиймэл оюун ухааны хөрөнгө оруулалт 2025 онд 200 тэрбум ам доллар хүрнэ гэж тооцоологдсон юм.Тиймээс байгууллагууд энэ тал дээрх эрсдэлийг дахин үнэлж арга хэмжээ авах хэрэгтэй.

2024 онд хиймэл оюун ухаан ашигласан ransomware-т өртсөн байгууллага 41% байсан бол энэ нь 2025 онд 58% болж өсжээ. Хиймэл оюун ухааныг бодит мэт харагдах фишинг халдлага, deepfake, мөн мэдээлэл хулгайлах үйлдлийг далдлах их хэмжээний сүлжээний урсгал гэх мэт аргыг өргөн ашиглаж байна. 

Судалгаагаар 3-н байгууллагын 1 нь сүүлийн нэг жилийн хугацаанд байгууллагын сүлжээний ачаалал 2 дахин ихэссэн гэжээ. Энэ нь хиймэл оюун ухааны ачаалал бөгөөд олон байгууллагууд энэ ачааллыг даахад хүндрэлтэй болоод байна.

Deep observability – Шинэ аюулгүй байдлын шийдэл

Deep observability (Гүн ажиглалт) гэх аргачлал нь зөвхөн тоон үзүүлэлтэд тулгуурлаагүй, мэдээллийн солилцоо, нууцлалдсан хортой код, гэнэтийн өөрчлөлтийг олох гэх мэт аргаар илрүүлэлтийг сайжруулах зорилготой юм. Үүнийг ашиглан байгууллага эмзэг байдлыг урьдчилан олох, хариу арга хэмжээг хурдан авах зэрэг байдлаар эрсдэлийг бууруулах боломжтой.

Кибер аюулгүй байдлын зөвлөл нь мэдээллийн аюулгүй байдлын тохиолдлууд, фишинг хийх оролдлого, хортой программ хангамж, эмзэг байдлын талаар мэдээллийг хүлээн авч байна.

Report Cyber issue