Skip to main content

ИНТЕРНЭТЭД ХОЛБОГДСОН ТӨХӨӨРӨМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТАНДАЛТ, ШИНЖИЛГЭЭНИЙ ПРОГРАММ ХАНГАМЖ НИЙЛҮҮЛЭХ ҮНИЙН САНАЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА

Программ хангамжийн тодорхойлолт:

Интернэтэд холбогдсон төхөөрөмж, үйлчилгээний кибер аюулгүй байдлын тандалт, шинжилгээний программ хангамж нь интернэтэд холбогдсон бүх төрлийн төхөөрөмж, сервер, IoT төхөөрөмжийн мэдээллийг индексжүүлж, хайх боломж олгодог cyber intelligence / asset discovery хэрэгсэл юм. Энэхүү систем нь байгууллагын нээлттэй порт, үүлэн сервер, IoT төхөөрөмжийн аюулгүй байдлын дутагдал, сэжигтэй холболтуудыг илрүүлдэг нь дараах шаардлагыг хангасан байвал зохионо. 

Үндсэн шаардлага: 

  • Систем нь нэг сарын хугацаанд нийтдээ доод тал нь 20 сая хайлтын үр дүнг боловсруулах боломжтой байх ёстой

  • Систем нь сарын хугацаанд доод тал нь 65,536 IP хаягийг нэг удаа сканердах хүчин чадалтай байх ёстой

  • Систем нь доод тал нь 65,536 IP хаягт зориулсан сүлжээний мониторинг хийх боломжийг дэмжих ёстой

  • Систем нь Shodan-ийн ихэнх хайлтын шүүлтүүрүүдэд (filters) хандах, тэдгээрийг ашиглан нарийн хайлт хийх боломжтой байх ёстой

  • Систем нь хайлтын үр дүнг үе шаттайгаар (paging) дамжуулан үзэх үйлдлийг дэмжиж, хуудас бүрийн үр дүнг тасралтгүй авч үзэх боломжтой байх ёстой

  • Систем нь Streaming API-д зориулсан Basic түвшний хандалтыг ашиглах боломжтой байх ёстой

  • Системийн хэрэглээ нь коммерц буюу байгууллагын бизнес үйл ажиллагаанд ашиглахад зориулагдсан байх ёстой

  • Лицензийн үнийн загвар нь grandfathered pricing нөхцөлийг дагаж, тасралтгүй хэрэглээнд тулгарах үнийн нөхцөлийг харгалзан үнэлэгдэх ёстой

  • Нийлүүлэгч нь Shodan-ийн Small Business тусламж үйлчилгээний дагуу e-mail дэмжлэг үзүүлэх баталгааг өгөх ёстой

  • Систем нь Shodan-ийн vulnerability search фильтерийг ашиглан хязгаарлагдмал хувилбарын мэдлэг буюу аюулгүй байдлын сул талыг хайх боломжийг дэмжих ёстой

  • Лиценз нь нэг жилийн хугацаатай shodan.io системийн Small Business эрхтэй дүйцэхүйц байх

  • Нийлүүлж буй лиценз ба үйлчилгээ нь манай байгууллагын мэдээллийн аюулгүй байдлын бодлого, API түлхүүрийн удирдлага, хэрэглэгчийн хандалтын аудитын шаардлагуудыг хангах ёстой

 

Үнийн саналд тавигдах шаардлага: Үнийн санал нь Монгол Улсын мөнгөн тэмдэгтээр илэрхийлэгдсэн, программ хангамжийн нэр, түүний тодорхойлолт, нийлүүлэлтийн хугацаа багтсан байвал зохино.

Үнийн саналыг имэйл хаягаар болон албан бичгийн аль нэг хэлбэрээр ирүүлж болно. Хугацаа хоцорсон санал хүлээн авахгүй.

 

Үнийн санал хүлээн авах огноо: 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 13 цаг 00 минут

Үнийн саналд тавигдах шаардлага: Үнийн санал нь Монгол Улсын мөнгөн тэмдэгтээр илэрхийлэгдсэн, программ хангамжийн нэр, түүний тодорхойлолт, нийлүүлэлтийн хугацаа багтсан байвал зохино.

Үнийн саналыг имэйл хаягаар болон албан бичгийн аль нэг хэлбэрээр ирүүлж болно. Хугацаа хоцорсон санал хүлээн авахгүй.

Утас: 70001113,  И-мэйл: contact@pubcert.mn

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот 15160, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Анкарагийн гудамж 23, Тод тауэр, 801 тоот

КИБЕР ХАЛДЛАГА, ЗӨРЧИЛТЭЙ ТЭМЦЭХ НИЙТИЙН ТӨВ УТҮГ

Кибер аюулгүй байдлын зөвлөл нь мэдээллийн аюулгүй байдлын тохиолдлууд, фишинг хийх оролдлого, хортой программ хангамж, эмзэг байдлын талаар мэдээллийг хүлээн авч байна.

Report Cyber issue