🚨 ФИШИНГ ХАЛДЛАГААС СЭРЭМЖИЛЬЕ
Цахим залилан үйлдэгчид төрийн байгууллага, банкны нэр, логог ашиглан хуурамч холбоос бүхий зар, мессеж түгээдэг. "Урамшуулал аваарай", "Мэдээллээ баталгаажуулна уу" гэх мэтээр таныг албан ёсны вэбсайттай төстэй харагдах хуурамч хуудас руу чиглүүлдэг.
Та хуурамч хуудсанд банкны нэвтрэх нэр, нууц үг, картын мэдээлэл эсвэл нэг удаагийн баталгаажуулах кодоо оруулбал залилан үйлдэгч эдгээр мэдээллийг ашиглан таны дансанд нэвтрэх, зөвшөөрөлгүй гүйлгээ хийх эрсдэлтэй.
🛡️ Холбоос нээхээсээ өмнө хаягийг нь нягтла.
- Танил нэр, лого харагдсан ч эргэлзээтэй холбоосыг бүү нээ.
- Зар, мессежээр ирсэн мэдээллийг тухайн байгууллагын албан ёсны эх сурвалжаас шалга.
- Хуурамч холбоосд банкны нэвтрэх мэдээлэл, картын мэдээлэл, нэг удаагийн кодоо бүү оруул.
📞 Цахим залилангийн талаар 102 болон 51-265666 дугаарт мэдээлнэ үү.
#Фишинг #ЦахимЗалилан #КиберАюулгүйБайдал