“Цахим засаглалын төлөв, цаашдын чиг хандлага (кибер аюулгүй байдал)”
Удирдлагын Академи, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Мэдээлэл Холбооны Технологийн Сургуультай хамтран сургалт зохион байгуулагсан.
СУРГАЛТЫН ЗОРИЛГО
Төрийн байгууллагын мэдээллийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтнүүдэд Монгол Улсын кибер аюулгүй байдлын тогтолцоо, хууль эрхзүй, зохицуулалтын орчны талаарх мэдлэг олгож, мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоо (МАБМТ)-г бий болгох, хэрэгжүүлэх, удирдах, хадгалах чиглэлээр ойлголттой болоход дэмжлэг үзүүлж, кибер сургуулилт хийн халдлагын үед авах арга хэмжээг хэрэгжүүлэх ур чадварыг эзэмшүүлнэ.
СУРГАЛТЫН ЗОРИЛТ
- Монгол Улсын кибер аюулгүй байдлын тогтолцоо, хууль эрхзүй, зохицуулалтын орчныг судлах
- Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоог бий болгох, хэрэгжүүлэх, удирдах, хадгалах чиглэлээр ойлголттой болох
- Кибер сургуулилт хийж халдлагын үед авах арга хэмжээг хэрэгжүүлэх
СУРГАЛТЫН ҮР ДҮН
- Монгол Улсад мөрдөгдөж буй кибер аюулгүй байдлын хууль тогтоомжийг бүрэн судалсан байна.
- Мэдээллийн аюулгүй байдлын тогтолцооны талаар ойлголттой болсон байна.
- Халдлагын үед авах арга хэмжээг төлөвлөж, хэрэгжүүлэх чадвартай болсон байна.
СУРГАЛТЫН АГУУЛГА (16 цаг)
- Монгол Улсын кибер аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдал, Кибер аюулгүй байдлын тухай хууль, эрх зүй (4 цаг)
- ISO27001 стандарт (9 цаг)
- Кибер сургуулилт (3 цаг)