Skip to main content
caution

Анхааруулга

Хэрвээ танд иймэрхүү төрлийн сэжигтэй линк Telegram-аар ирвэл орохгүй байхыг зөвлөж байна.

Энэ нь таны Тelegram хаягийг хууран мэхлэх замаар авах гэсэн арга юм.

2

Хэрэв та Telegram дээр ирсэн нэг удаагийн кодыг хуурамч вебсайт руу хийсэн бол энэ нь таны хаяг алдагдсан гэсэн үг юм. 

Хэрэв Telegram - ийн нэг удаагийн кодоо алдсан бол дараах арга хэмжээг авна уу.

  1. Settings > Devices руу ороод танихгүй төхөөрөмжүүдийг "Terminate All Other Sessions" товчоор шууд салгах.
  2. Two-Step Verification (2FA буюу давхар баталгаажуулалт) асаах:
    1. Settings > Privacy and Security > Two-Step Verification
    2. Нууц үг оруулж баталгаажуулах.
  3. Бүх чат, групп, ботуудаа шалгах:
    1. Хортой бот эсвэл эрх авсан сэжигтэй аккаунтыг группээс устгах.
  4. Telegram Support-д мэдэгдэх:
    1. https://telegram.org/support
    2. Хэрвээ халдагч таны акаунтаар бусдад хор хөнөөл учруулсан бол тайлбар оруулах.

Хуурамч Telegram - ийн харагдаж буй байдал.

3

 

 

Кибер аюулгүй байдлын зөвлөл нь мэдээллийн аюулгүй байдлын тохиолдлууд, фишинг хийх оролдлого, хортой программ хангамж, эмзэг байдлын талаар мэдээллийг хүлээн авч байна.

Report Cyber issue