Skip to main content
nuur

3-н ажилтны 1 нь AI ашигладгаа нуудаг ажээ

 Судалгаагаар, ажилтнууд AI технологийг ажилдаа ашиглахтай холбоотой түгшүүр, түүнчлэн ажлын сэтгэл ханамж буурах, урам зориггүй болох зэрэг асуудлууд нэмэгдэж байна гэж гарчээ. Мөн AI ажил дээрээ хэргэлдэг хүмүүсийн 30% нь тэдний албан тушаал нь цомтголд орох, 27% нь AI-с болж өөрсдийн чадвартаа эргэлздэг болсон гэжээ.

1

 

“Ivanti”-с хийгдсэн уг судалгаанд ажилчид ажлаа хэрхэн хийх талаар илүү бие даах, ажлаа илүү сайн хийхэд нь туслах AI шийдлүүдийг сонирхож, дэмжиж байгааг харуулж байна. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд байгууллагууд AI ашиглалтын загвар боловсруулах, ил тод байдал, мөн AI-ийн хэрэглээнээс үүсэх  imposter syndrome-г хэрхэн даван туулах гэх мэт арга хэмжээ авах хэрэгтэй. Уг арга хэмжээг аваагүйгээс болж чадварлаг ажилтнуудаа алдах, ажлын бүтээмж буурах зэрэг эрсдэлтэй нүүр тулна.

AI нь ажлын байрны тоог багасгана гэх айдас ойрын үед ихэссэн ч 2024 оны судалгаагаар ажилчдын 26% нь AI хэргэлдэг гэсэн бол энэ нь 2025 онд 42% болж ихэсжээ. Мөн IT-гийн мэргэжилтнүүдийн 83% нь уян хатан байдлыг маш чухал гэж үздэг бол 25% нь одоогийн ажлаа уян хатан гэж үзжээ.

Ажилчид нь AI-г ашиглан сайжрах ажлын бүтээмжээ удирдлагаасаа нуудаг 

AI ашигладаг нийт ажилчдын 32% нь удирдлагуудаасаа AI-г ажилдаа ашигладгаа нуудаг байна. 36% нь бусдад давуу талаа алдахгүйн тулд, 30% нь хэрэв мэдэгдвэл албан тушаал нь шаардлагагүй болохоос эмээж, 27% нь өөрсдийн чадварыг нь муугаар үнэлнэ гэж боддогийн улмаас нуудаг гэжээ.

Залуучууд илүү уян хатан байдлын төлөө ажлаа солих хандлагатай байна

Gen Z-н 54%, millennial-н 53% нь илүү уян хатан нөхцөлтэй ажил олдвол ажлаа солино гэж хэлжээ. Ажилчдын 48% нь байгууллагын уян хатан бус цагийн хуваарь нь тэдний хөдөлмөр, хувь нэмрийг үнэлэхгүй байгааг илтгэж байна гэж үзжээ. Энэ үзүүлэлтүүд нь ажлын байранд уян хатан байдал, бие дааж ажиллах нөхцөл байдлыг ажилчид илүүд үздэг болсныг харуулж байна.

Эх сурвалжhttps://www.helpnetsecurity.com/2025/05/07/secret-ai-use/

 

Кибер аюулгүй байдлын зөвлөл нь мэдээллийн аюулгүй байдлын тохиолдлууд, фишинг хийх оролдлого, хортой программ хангамж, эмзэг байдлын талаар мэдээллийг хүлээн авч байна.

Report Cyber issue