2025 онд сул нууц үгийн хэрэглээ үргэлжилж, кибер аюулгүй байдлын эрсдэлийг нэмэгдүүлж байна
Хэдий мэргэжилтнүүд олон жилийн турш анхааруулж байгаа ч, 2025 онд хүмүүс сул нууц үг ашигласаар л байна. NordPass ба Comparitech-с хийсэн судалгаагаар “123456” нь дэлхий даяар хамгийн түгээмэл нууц үг бөгөөд, хамгийн түгээмэл 1000 нууц үгийн 25% нь дан тооноос бүрдсэн байна.
Мөн өөр таахад амархан нууц үгүүд нь “admin”, “password” болон урт тоон цуглуулгууд байв. Энэ судалгаа нь тэрбум гаруй алдагдаж ил болсон эмзэг мэдээллүүд дээр суурилж хийгдсэн юм.
Эдгээр нууц үгүүд нь brute force буюу хүчээр тааж тайлахад маш амархан бөгөөд, хувь хүн төдийгүй байгууллагуудад эмзэг мэдээлэл алдах, санхүүгийн хохирол, нэр хүнд унах зэрэг томоохон аюул заналууд байгаа юм.
Тиймээс мэргэжилтнүүд хүчтэй нууц үг ашиглах, нууц үгийг давхар ашиглахгүй байх, нууц үгийн зохицуулалтын программ ашиглах, 2FA буюу давхар баталгаажуулалт гэх мэт шийдлүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй гэж зөвлөж байна. Мөн ойрын үед passkey буюу биометрик эсвэл төхөөрөмж дээрх түлхүүрийг ашигладаг нэвтрэлтийн арга нь энгийн нууц үгээс илүү найдвартай бөгөөд өргөн хүрээнд ашиглагдаж эхэлж байна.
Эх сурвалж: https://www.welivesecurity.com/en/cybersecurity/old-habits-die-hard-2025-most-common-passwords/