Skip to main content

“МОНГОЛЫН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ – 2024” 11 ДЭХ УДААГИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДАЛ СЭДВИЙГ ОНЦОЛЛОО.

                “МОНГОЛЫН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ - 2024” 11 дэх удаагийн эрдэм шинжилгээний хурлыг Цахим Хөгжил, Харилцаа Холбооны Яам, Харилцаа Холбооны Зохицуулах Хороо, Кибер Халдлага Зөрчилтэй Тэмцэх Нийтийн Төв, Монголын Мэдээллийн Технологийн Консерциум, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль, Монгол Улсын Их Сургууль хамтран зохион байгууллаа.
 

                Тус эрдэм шинжилгээний хурал нь “Кибер аюулгүй байдал”, “Хиймэл оюун ухаан”, “Электрон систем, дохио боловсруулалт”, “Тооцоолол, мэдээллийн технологийн хэрэглээ”, “Холбоо, сүлжээ”, “Дижитал конвержинс” гэсэн зургаан салбар хуралдаантайгаар зохион байгуулагдсан бөгөөд Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Монгол Улсын Боловсролын Их Сургууль, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Хүрээ МХТДС, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль, Дотоод Хэргийн Их Сургууль, Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургууль, Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль,  Шинжлэх Ухааны Академи, Абсолют элит бүрэн дунд сургууль зэрэг эрдэм шинжилгээний байгууллагуудын 92 эрдэмтэн судлаачдын бүтээлийг хэлэлцлээ.
 

                Мөн энэхүү хуралд БНСУ-ын Квангвон Их Сургууль, Үндэсний Тээврийн Их Сургууль, Сангмёонг Их Сургууль, Япон улсын Токушима Их Сургууль, Италийн Трентогийн Их Сургууль, БНХАУ-ын Өмнөд Анагаах Ухааны Их Сургуулийн профессорууд уригдан ирж оролцсон юм.

Шинэ сэтгэгдэл нэмэх

Энгийн текст

  • No HTML tags allowed.
  • Мөр болон параграфууд автоматаар хугарна.
  • Web page addresses and email addresses turn into links automatically.
Кибер аюулгүй байдлын зөвлөл нь мэдээллийн аюулгүй байдлын тохиолдлууд, фишинг хийх оролдлого, хортой программ хангамж, эмзэг байдлын талаар мэдээллийг хүлээн авч байна.

Report Cyber issue