Skip to main content

Кибер мэдлэг 2024 оны 4-р сар

 

Ransomware халдлагаас сэргийлцгээе !!!

Дэлхий нийтэд тархаад байгаа “Ransomware” хэмээх кибер халдлага нь олон улсад бүртгэгдэж, тэр дундаа Монгол улсад энэхүү халдлага хувь хүн болон албан байгууллагуудад нэлээдгүй хохирол учруулаад байна. Ransomware халдлагын талаар албан ёсны хэвлэл мэдээллүүд дээр нэлээдгүй дурдаж, хэрхэн энэхүү халдлагаас сэргийлэх талаар зөвлөмжүүдийг хүргэж байгаа. 

Энэхүү вирус нь хэрэглэгчдийн түгээмэл ашигладаг “Windows” үйлдлийн системүүд дээр нэвтэрч, таны комьпютер дээр хадгалж байгаа wordexcel, зураг гэх мэт бүх файлуудыг тусгай програмын тусламжтайгаар таныг ямар ч ашиглах аргагүй болтол кодолж, эргүүлэн кодыг тайлахын тулд танаас олон улсын хэмжээнд мөрдөхөд хүндрэлтэй bitcoin, online flatform -уудыг ашиглан их хэмжээний мөнгө нэхдэг вирусийн хэлбэр юм. 

Гэвч та энэхүү эрсдэлээс комьпютерээ болон өөрийн хадгалсан өөрт үнэтэй файлуудаа хамгаалах хэдэн зөвлөмжийг хүргэж байна. 

  1. Windows үйлдлийн системийн хамгаалалт болох defender вирусийн програмыг унтраахгүй байх. /Вирусийн найдвартай програмуудыг ашиглах/

  2. Өөрт хэрэгтэй програм хангамжуудыг албан ёсны вэб сайтуудыг ашилан татах.

  3. Хэн нэгнээс ирсэн сэжигтэй линк дээр дарахгүй байх. /Өөрөө мэдэхгүй бол орж үзэхгүй байх/

  4. Ашиглаж байгаа вэб хөтчүүдийн анхааруулгыг унших.

  5. Шаардлагатай тохиолдолд комьпютер сайн мэддэг хүнээр комьпютероо засуулах.

  6. Хэрвээ та комьпютерын болон гадаад хэлний мэдлэг сайтай бол гадаадын сайтуудаас хэрхэн хамгаалах мэдээллийг олж сэргийлэх. / Хэрвээ та комьпютерын мэдлэг сайтай ч гадаад хэлний мэдлэг тааруу бол Google chrome-ийн орчуулагчийг ашиглахыг зөвлөж байна. Тийм сайн орчуулахгүй ч танд ерөнхий санааг нь ойлгуулна./

  7. Хориотой болон анхааруулах сайтуудаар зочлохгүй байх.

  8. Хакеруудын таны ашигладаг проргамуудад зориулан гаргасан crack болон patch-уудыг болж өгвөл ашиглахаас татгалзах.

  9. Албан ёсны licence болж өгвөл ашиглах. 

Энэхүү вирусийг устгаж, засаж болох уу.

  1. Энэхүү вирусийг хэрхэн устгах вэ?

Хамгийн түрүүнд комьпютерээ форматлах. /Өөрийн хадгалсан файлаа авч үлдээд системд суусан вирусийг устгах. Энэ нь систем дээр суусан вирус устаж байгаа боловч файлууд засагдахгүйг ахнаарна уу/

  1. Монгол улсад энэ вирусийн кодолсон хэрэгтэй файлуудыг засаж чаддаг хүн байдаг уу?

Монголд засаж өгдөг гэсэн хувь хүмүүс байдаг боловч болгоомжлох хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. /Эдгээр хүмүүс нь ялгаагүй төлбөр нэхдэг болохыг анхаарна уу/

  1. Яаж засах вэ?

https://www.emsisoft.com/ буюу албан ёсны энэхүү сайтнаас засах програмыг татаж авах. /Энэхүү сайтнаас таны комьпютерыг вирустуулсан програмыг гаргахдаа 6 сараас их хугацаа шаардана гэдгийг анхаарна уу/

 

Анхааруулга

Таны комьпютер дээрх вирусийн програм тухайн вирусийг устгах зөвшөөрөл хүсвэл устгаж болохгүйг анхаарна уу. Учир нь файлуудыг чинь вирус гэж таниад устгах өндөр эрсдэлтэй тул мэргэжлийн хүнд хандахыг зөвлөж байна.

Кибер аюулгүй байдлын зөвлөл нь мэдээллийн аюулгүй байдлын тохиолдлууд, фишинг хийх оролдлого, хортой программ хангамж, эмзэг байдлын талаар мэдээллийг хүлээн авч байна.

Report Cyber issue